Умард Солонгосоос Швейцарьт суугаа Элчин сайд Хан Тэ Сон өчигдөр (2017.09.05) Женев хотноо болсон Зэвсэг хураах асуудлаарх олон улсын бага хурлын үеэр “Манай улс цөмийн болон пуужингийн хөтөлбөрөөсөө татгалзахгүй. Бид АНУ-д илүү олон “бэлэг барих” болно” гэж мэдэгжээ.
Уг хуралд оролцсон 30 гаруй улс орны төлөөлөгчид тус улсыг өнгөрөгч ням гаригт зургаа дахь удаагийн цөмийн туршилтаа хийсэн явдлыг эрс зэмлэн буруушаажээ. Гэвч Элчин сайд Хан “Стратегийн цөмийн хүчинтэй болох төлөвлөгөөнийхөө хүрээнд тив алгасах баллистик пуужинд суурилуулах боломжтой устөрөгчийн бөмбөгийг амжилттай туршсан улс орноороо би бахархаж байна. Манай улсыг басамжлан өдөөн хатгах, шахалт үзүүлэхээ зогсоохгүй бол Вашингтонд бид үүнээс ч илүү олон бэлэг барих болно” гэсэн байна.
Мөн тэрээр цөмийн туршилтаас үүдэн Умард Солонгост нэмэлт хориг арга хэмжээ авах гэж байгаа асуудлын тухайд “Манай улсад шахалт, хориг арга хэмжээ үйлчлэхгүй. Бид цөмийн хөтөлбөрөөсөө татгалзах гэж яриа хэлэлцээний ширээний ард хэзээ ч суухгүй” гэсэн байна.
Эх сурвалж: Reuters
1 comment
udahgui dain bolohnee yaandaa yg hezee gdg n todorhoigui beltgeltei l bj bhndee