Нийслэлийн Засаг даргын 2017 оны наймдугаар сарын 1-ны өдрийн А/655 дугаар захирамжаар Баянгол дүүргийн 2, Баянзүрх дүүргийн 27 иргэнд, Сүхбаатар дүүргийн 11 иргэнд,Чингэлтэй дүүргийн 13 иргэнд, Хан-Уул дүүргийн 15 иргэнд, Сонгинохайрхан дүүргийн 147 иргэнд нийт 215 иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүллээ.
Өмнө нь гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар дундаа хамтран газар өмчилсөн 66 иргэний дахин газар өмчлөх эрхийг нээж өглөө.
Мөн нийслэлийн Засаг даргын 2017 оны 9 дугаар сарын 1-ны өдрийн А/654 дүгээр захирамжаар нийслэлийн зуслангийн бүсэд газар эзэмшиж буй Сүхбаатар дүүргийн 36 иргэнд,Чингэлтэй дүүргийн 32 иргэнд нийт 68 иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүллээ гэж Нийслэлийн газрын албанаас мэдээлэв.