Автомашинаар үдэшлэгт байсан хүмүүсийг гэмтээжээ

2017-09-06 11:581min0
жолоо

Филадельфи хотод автомашинтай эмэгтэй гудамжны үдэшлэгт байсан хүмүүс рүү дайрчээ. Энэ хэргээс болж найман хүн гэмтсэн байна. Тэдний дотор нэг жирэмсэн эмэгтэй байжээ. Цагдаа нар жолооч эмэгтэйг согтуу үедээ машин барьсан хэмээн буруутгасан боловч тэрбээр тормоз нь ажиллагаагүй болсноос осол гаргасан гэжээ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй