talh.jpg
2017-08-26 16:37
Цусны даралтыг 120/80 байхад хэвийн гэж үздэг. Харин байнга өндөр байх нь эрүүлмэндэд эрсдэлтэй. Биеийн жин нэг кг-аар нэмэгдэхэд цусны даралт хоёр миллиметрээр ихэсдэг байна. Сэтгэл санааны тавгүй байдал, байнгын ачаалал, мэдрэлийн гаралтай даралт ихсэх эмгэг үүсгэдэг. Үүнээс гадна давс их, өөх тостой хоол, гурилан бүтээгдэхүүн их хэрэглэх нь судас хатуурч, даралт ихсэх шалтгаан болдог […]

9995.jpg
2017-08-26 14:52
Манай улс он гарснаас хойших долоон сарын хугацаанд гадаад худалдаа 1.2 тэрбум ам.долларын ашигтай ажилласан байна. Үндэсний статистикийн Хорооны мэдээллээр өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад экспорт нэг тэрбум ам.доллараар өссөн үзүүлэлттэй гарчээ.

bnaaaa.jpg
2017-08-26 14:32
Манай улсад сүүлийн жилүүдэд өсвөр насныхны дунд амиа хорлосон, хорлохыг завдсан тохиолдлын тоо, давтамж өсч байгааг албаны хүмүүс хэлж байна. Цагдаагийн газрын энэ жил явуулсан судалгаанаас 13-17 насныхны 23 хувь нь амиа хорлох тухай боддог гэсэн дүгнэлт гарсан бол жилд 190 хүн шалтгаангүйгээр амиа хорлодог байна. Тэдний ихэнх нь өсвөр насныхан бөгөөд мэргэжилтнүүдийн үзсэнээр гадуурхлаас […]

huuhed-3.jpg
2017-08-26 14:09
Монгол Улсын дөрвөн сая дахь иргэн 20 гаруй жилийн дараа төрөх магадлалтай гэсэн судалгаа гарчээ. Анхны буюу нэг сая дахь иргэн 1962 оны хоёрдугаар сард мэдэлсэн байна. Харин хоёр сая дахь иргэн Г.Болортуяа 1988 оны долдугаар сарын 11-нд Дархан хотод төрсөн юм. Бид саяхан буюу одоогоос хоёр жилийн өмнө гурван сая дахь иргэнээ хүлээн авч […]

hulgai.jpg
2017-08-26 13:48
ЦЭрээн хотод их хэмжээний бэлэн мөнгө биедээ авч явсан  Монгол улсын иргэн А-ийн 6000 юаныг  иргэн Т хулгайлсан хэрэг гарчээ. Одоогоор энэ хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж байна. Цагдаагийн байгууллагаас иргэдийг биедээ их хэмжээний бэлэн мөнгө авч явахаас татгалзаж, цахим банк, бэлэн мөнгөний машиныг хэрэглэж хэвшин хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа.

kover.jpg
2017-08-26 13:09
[starbox] Улсын хэмжээнд он гарсанаас хойш ажилгүйдлийн түвшин 9.6 пунктээр буурсан гэх тоон мэдээлэл бий. Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газар 40-өөс дээш насны ажилгүй иргэдийг дэмжиж ядуурлыг бууруулах зорилгоор  “Нэг өрх-Нэг ажлын байр” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Энэ хүрээнд “Бүлгийн зохион байгуулалттайгаар хүнсний ногоо тариалах арга хэмжээ”-г  эхлүүлээд байна. Энэ жил хүнсний ногоо тариалах хүсэлтэй нийслэлийн төвийн […]

hurlee.jpg
2017-08-26 11:45
МАН-ын дараагийн даргаар нэрлэгдэж байсан Шадар сайд У.Хүрэлсүх хөөгдөх болзлоо хангасан талаар гишүүд нь шуугиж эхэллээ. Сарын өмнөөс эрх баригч намынхан биенээ мөрдүүлж байгаад баригдсан тухай дуулиан сошиал ертөнцөөр тархсан. Мөрдөх ажиллагааг гүйцэтгэсэн гэрч Ч.Батболд гэх залуугийн яриагаар энэ хэргийн захиалагч нь Ерөнхий сайд байв. Гэвч Авлигатай тэмцэх газар (АТГ)-аас хийсэн мэдээллээр Шадар сайдыг Ерөнхий […]

solongps.jpg
2017-08-26 11:09
АНУ, ОХУ  тэргүүтэй олон улс эдийн засгийн хоригоор дамжуулан Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийн эсрэг валютын урсгалыг зогсоох арга хэмжээ авч эхэлжээ. Японы Засгийн газар тус улсын ойрын холбоотон болох бизнесийн харилцаатай Хятад, Намибийн фирмүүдийн хөрөнгийг царцаасан байна.  Хятад улс нь Хойд Солонгосын  худалдааны гол хамтрагч юм.

6565.jpg
2017-08-26 10:52
Хятадын өмнөд хэсэгт “Хато” хар салхины улмаас доод тал нь есөн хүн амиа алдаж, нэг хүн сураггүй алга болж, 153 хүн гэмтэж бэртжээ. Энэ тухай Синьхуа агентлаг мэдээллээ. Хар салхинд Макао, Гуандун илүү өртсөн байна. Байгалийн гамшигтай холбоотойгоор 27 мянган хүнийг түр орогнох байранд нүүлгэн шилжүүлжээ. Мөн 664 орчим га хөдөө аж ахуйн эдэлбэр газар […]

sleep.jpg
2017-08-26 09:52
Австралийн эрдэмтдийн хийсэн сүүлийн гурван жилийн судалгаагаар нойр дутуу явах нь хүний эрүүл мэндэд сөрөг муу нөлөөтэй ч эмэгтэйчүүдэд илүү хүнд тусдаг болохыг нотолжээ.Нойргүйдэл нь сэтгэцийн эмгэгт хүргэдэг бөгөөд эмэгтэйчүүд илүү өртдөг байна.