Хятадын өмнөд хэсэгт “Хато” хар салхины улмаас доод тал нь есөн хүн амиа алдаж, нэг хүн сураггүй алга болж, 153 хүн гэмтэж бэртжээ. Энэ тухай Синьхуа агентлаг мэдээллээ. Хар салхинд Макао, Гуандун илүү өртсөн байна.
Байгалийн гамшигтай холбоотойгоор 27 мянган хүнийг түр орогнох байранд нүүлгэн шилжүүлжээ. Мөн 664 орчим га хөдөө аж ахуйн эдэлбэр газар хохирол амссан аж.