Манай улсад сүүлийн жилүүдэд өсвөр насныхны дунд амиа хорлосон, хорлохыг завдсан тохиолдлын тоо, давтамж өсч байгааг албаны хүмүүс хэлж байна. Цагдаагийн газрын энэ жил явуулсан судалгаанаас 13-17 насныхны 23 хувь нь амиа хорлох тухай боддог гэсэн дүгнэлт гарсан бол жилд 190 хүн шалтгаангүйгээр амиа хорлодог байна. Тэдний ихэнх нь өсвөр насныхан бөгөөд мэргэжилтнүүдийн үзсэнээр гадуурхлаас үүдсэн сэтгэл гутралтай шууд холбоотой байдаг аж.
.Энэ нь манай улсын сэтгэцийн эрүүл мэндийн асуудал ноцтой түвшинд хүрсэн болохыг сэтгэлзүйчид анхаарууллаа.