Цусны даралтыг 120/80 байхад хэвийн гэж үздэг. Харин байнга өндөр байх нь эрүүлмэндэд эрсдэлтэй. Биеийн жин нэг кг-аар нэмэгдэхэд цусны даралт хоёр миллиметрээр ихэсдэг байна. Сэтгэл санааны тавгүй байдал, байнгын ачаалал, мэдрэлийн гаралтай даралт ихсэх эмгэг үүсгэдэг. Үүнээс гадна давс их, өөх тостой хоол, гурилан бүтээгдэхүүн их хэрэглэх нь судас хатуурч, даралт ихсэх шалтгаан болдог аж. Хэрвээ толгой өвдөж,, нүд бүрэлзэн, дотор муухайрах, цээжээр өвдөх, амьсгал давхцах зэрэг шинж тэмдэг илэрвэл эмчид хандах хэрэгтэй. Тиймээс тогтмол цагт хооллох, давсны хэрэглээгээ бууруулах өөх ихтэй мах, тостой хоол бага хэрэглэснээр жингээ барьж энэ өвчинөөс урьдчилан сэргийлэх болно. Хамгийн гол нь маш идэвхтэй дасгал хөдөлгөөн хийхийг зөвлөе.