МАН-ын дараагийн даргаар нэрлэгдэж байсан Шадар сайд У.Хүрэлсүх хөөгдөх болзлоо хангасан талаар гишүүд нь шуугиж эхэллээ.
Сарын өмнөөс эрх баригч намынхан биенээ мөрдүүлж байгаад баригдсан тухай дуулиан сошиал ертөнцөөр тархсан. Мөрдөх ажиллагааг гүйцэтгэсэн гэрч Ч.Батболд гэх залуугийн яриагаар энэ хэргийн захиалагч нь Ерөнхий сайд байв.
Гэвч Авлигатай тэмцэх газар (АТГ)-аас хийсэн мэдээллээр Шадар сайдыг Ерөнхий сайд мөрдүүлсэн нь тогтоогдоогүй. Харин Шадар сайд У.Хүрэлсүх албан тушаалаа урвуулан ашиглаж, цагдаагийн байгууллагад ажилладаг төрсөн дүү У.Отгонбаяр, хамаатны дүү н.Амарсанаа нартай хамтарч, өөрийгөө тагнасан, чагнасан гэх мэдээллийг бусдаар эвлүүлэн, хэвлэлээр тараасан. Хэрэгт нийт есөн хүнийг хамаатуулан шалгаж байгаагаас дөрвийг нь хорьсон. Иймээс АТГ нь Шадар сайдыг төрийн эрх мэдлийг хууль бусаар авахыг санаархсан гэсэн зүйчлэлээр яллагдагчаар татахаар Нийслэлийн прокурт ханджээ.
МАН-ын Удирдах зөвлөл наймдугаар сарын эхээр хуралдахад Шадар сайдтай холбоотой асуудлыг хөндсөн байдаг. Энэ үед Шадар сайд хариуцлагаа хүлээж, чөлөөлөгдөх хүсэлтээ тавих болно гэдгээ мэдэгдсэн. Улмаар Засгийн газрын гишүүнээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ ч гаргаад байгаа.
Харин намын гишүүдийнх нь хэлж буйгаар дээрх хүсэлт нь У.Хүрэлсүх сайдад хариуцлага тооцох хангалттай шийтгэл болж чадахгүй тул энэ хэргийг зохион байгуулсныхаа шийтгэл болгож, гишүүдээсээ уучлал гуйгаад өөрийн хүсэлтээр намаасаа гарах, хэрвээ ийм үйлдэл хийж чадахгүй бол нам түүнд хариуцлага тооцож, шууд хөөх ёстой гэж үзэж байна.
Гэвч дан ганц АТГ-ын мэдээлэлд үндэслэн Шадар сайд У.Хүрэлсүхэд нам хариуцлага тооцох асуудлыг хөндөж тавих нь учир дутагдалтай гэж үзэх гишүүд ч байна.
АТГ-аас өчигдөр Шадар сайдыг яллагдагчаар татах хүсэлт гаргасан талаар мэдээлсний дараа Шадар сайдын ажлын албанаас мөн мэдэгдэл хийсэн.
Шадар сайдын зөвлөх А.Үйлстөгөлдөрийн тайлбарлаж байгаагаар АТГ улс төрийн зорилгоор хэт нэг талыг барьсан мэдээлэл хийсэн. Сар гаруйн өмнө Шадар сайд У.Хүрэлсүхийн амь нас, аюулгүй байдалд заналхийлсэн ажиллагааг хэсэг иргэн зохион байгуулсан талаар мэдээлэл ирсэн тул шалгаж, өгөх хүсэлтийг АТГ, Тагнуулын ерөнхий газарт өнгөрсөн долдугаар сарын 3-нд тавьсан. Харамсалтай нь, дээрх байгууллагууд хэргийн үнэн мөнийг олох талаар ямар ч алхам хийгээгүй. Харин ч эсрэгээрээ ажиллаж байгаа. Иймээс удахгүй энэ хэрэг явдалтай холбоотойгоор Шадар сайд өмгөөлөгчийнхөө хамтаар мэдээлэл хийх болно гэж мэдэгдсэн юм.
Ийнхүү МАН дотор хариуцлага тооцох гишүүдийн тоо өсөх шинжтэй байна.
Үүнээс өмнө төрийн албыг зарж 60 тэрбумыг босгох тухай яриа өдүүлсэн Ц.Сандуй нарыг намаасаа явуулах ёстой гэх давалгаа явсан бол одоо тагнаж, мөрдсөн гэх хэрэгтэй холбоотойгоор мөн асуудал хурцдаж байна.
Нөгөө талаас намаас намын хооронд хов зөөж, ашиг хонжоо хайдаг гишүүддээ ч адилхан хариуцлага тооцож, хөөж явуулахгүй бол нам дамжсан бүлэглэл бий болж буйг ч сануулах гишүүд мөн байна.
МАН-ын Бага хурал ирэх есдүгээр сард болно. Энэ хурлаар намд цэвэрлэгээ хийх асуудал хөндөгдөх нь тодорхой боллоо.
Эх сурвалж:https://www.news.mn/mobile/8058?isDesktop=1&night=0
9 comments
Хүрэлсүх угаасаа бусармаг зүйл хийх хүн биш. Үнэний төлөө тэмцэж чаддаг ардын баатар шүү дээ.
Xurelsux chini nam aa awrax gants xvn shdee. Iim xvnee muulaad doosh xiiged baixaar yax yum bee. Busad balgasnuudaa archij chadaxgvi baij olon yum yritsgaagaad bxii.
МАН ОДОО ШИНЭЧЛЭГДЭХ ЦАГ БОЛСОН ШҮҮ….ШУДАРГА ЭХ ОРОНЧ ХҮРЭЛСҮХИЙГ ХАМГААЛАХ ЭРХТЭЙ….ТЭД ХУУЛЬ ХҮЧНИЙ НЭР ДООР ХЭЛМЭГДҮҮЛЭХ ГЭЖ БАЙНА…МАНАНГААСАА САЛААЧ ЭЭЭ….30 ГИШҮҮН ДЭЭРЭЭ ГИШҮҮД НЭМЭГДЭХ ЁСТОЙ ЮМАА
МАН-ыг цээжээрээ хамгаалдаг ганц хүн шүүдээ. Эрдэнэбат шиг л суудлын төлөө чичирч иймэрхүү юм хийхээр хүн биш. МАНАН-г үндсээр нь суга татаж, зоригтой дугарах Хүрэлсүхээс өөр хүн байхгүй учир эд нар айж үхэх гэж ийм хогийн үйлдлүүд хийж байхгүй юу.
jinhene hariutslaga tootsoh yostoi hun chin arai oor hun shdee
Enkhboldiin l dalduur hiij bga yavuulga bhguyu
зүүний хүч биш үнэний хүч болсон хүн бол Хүрэлсүх шүү дээ ард түмэн бидэнд тэмцэж чадахаар эрэлхэг хүн хэрэгтэй. Шудрага Монгол эрчүүд хаана байнаа
Монголын төлөө тэмцэж чадахаар эрэлхэг Монголоо гэсэн эрчүүд дахиад 9өөс илүү байгаа гэдэгт итгэлтэй байна.
Хүрэлсүхээ хөөвөл МАН хоёр жилийн дараа болох сонгуулиар амаараа шороо үмхэх байлгүй дээ. одоо зүгээр миеэ, сундуйг, эрдэнэбат, мөнхбаттай хамт зайлуулаад хүрэлсүхээ намын дарга ерөнхий сайд болгоод явах хэрэгтэй. Хүрэлсүх бол дараагийн монгол улсын ерөнхийлөгч шүү.