zagvar.jpg

2017-08-28 18:52
Дизайнерууд “хуучирсан” нэгэн хэвийн загварыг эвдэх гэсэн санаагаа бүтээлээрээ дамжуулан олон нийтэд хүргэдэг. Энэ намар, өвлийy  шинэ загварыг бүсгүйгээр  төсөөлөшгүй. Мөн улаан, цэнхэр, бор саарал зэрэг өнгөөр дагнахыг дизайнерууд санал болгожээ. Өргөн боловч гоолиг харагдуулах загвар Энэ загвар нь феминизмд илүү анхаарал тавьсан нь харагдана. Сул өргөн загварын цув, цамц, сүлжмэл эдлэл зэрэгт өргөн эсвэл […]

haldlaga.jpg

2017-08-28 17:19
Бельгийн нийслэлийн төвд  цэргийн эргүүлийнхэнд халдсан хэрэг наймдугаар сарын 25-нд гарсан. Хутгаар зэвсэглэсэн эрэгтэй хотын төвд цэргүүдэд халдах үеэр  нэг албан хаагч нүүрэндээ, нөгөө нь гартаа хөнгөн шарх авсан байв. Халдлагыг Сомали гаралтай 30 настай цагаач иргэн үйлдсэн бөгөөд тэр ганцаараа байжээ. Халдлага үйлдсэн этгээд террорист ажиллагааны сэжигтнүүд дунд бүтгэгдээгүй байсан ч уг халдлагын хариуцлагыг […]

Erdenebat.jpg

2017-08-28 16:51
УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл Засгийн газрыг огцруулах асуудлаар хуралдлаа. Маргааш Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 10.00 цагт хуралдаж,энэ асуудлыг хэлэлцэнэ. Мөн 14:00 цагт намын бүлгүүд хуралдаж, Шадар сайд У.Хүрэлсүхтэй холбоотой асуудлыг хэлэлцэх бол нөгөөдөр (2017.08.30) Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Засгийн газрын асуудлыг хэлэлцэх юм байна.

uhaan.jpg

2017-08-28 16:28
Монголын оюун ухааны академийн 20 тамирчин  оюуны спортын 44 дэх удаагийн тэмцээнд амжилттай оролцож 90 медалийн 73-ыг нь хүртэж үнэмлэхүй ялалт байгууллаа. Тамирчид дэлхийн зургаан дээд амжилтыг шинэчлэн тогтоож 28 алт, 25 мөнгө, 20 хүрэл медаль хүртэн шилдэгийн шилдэгээр тодорсон байна.

Macron.jpg

2017-08-28 15:55
Францын Ерөнхийлөгч Эммануэль Макроны үйл ажиллагааг дэмжигчдийн хувь өнгөрсөн сард 14 хувиар буурчээ. Энэ тухай “Journal du Dimanche” хэвлэлийн газрын захиалгаар “Ifop” төвөөс явуулсан санал асуулгын үр дүн харуулж байна. Өнгөрсөн долоодугаар сард Макроны үйл ажиллагааг санал асуулгад оролцогчдын 54 хувь нь дэмжиж байсан бол энэ наймдугаар сард 40 хувь болтлоо буурсан аж. Үүнээс гадна […]

Путин.jpg

2017-08-28 15:22
Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй энэ сарын 23-нд Сочид гэнэтийн уулзалт хийсэн талаараа ярилаа. “Бидний дунд явуулсан хэлэлцээр нь өнөөдрийг хүртэл бидний аюулгүй байдлын хүрээнд, зөвхөн манай төдийгүй, Оросын ашиг сонирхлын хүрээнд хийгдсэн” хэмээгээд бүс нутаг дахь нөхцөл байдлын өөрчлөлтийн асуудлаар ярилцсан гэжээ.

us-1.jpg

2017-08-28 14:39
Ус бол чадмань эрдэнэ гэж зүгээр ч нэг хэлээгүйг хүн болгон ойлгож байгаа байх. Харин хамгийн шилдэг ус бол байгалийн буцалгаагүй ус. Тийм усанд л байгалийн амьд хүч шингэсэн байдаг. Буцалгасан ус нь үхмэл ус учраас амьдралын  эрч хүч байхгүй.  Хэрэв байгалийн усны чанарт эргэлзэж байгаа бол аяга усанд нэг дусал йод эсвэл нэг цайны […]

газар-хөдлөлт.jpg

2017-08-28 14:23
Папуа-Шинэ Гвинейн эргээр 6.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон талаар АНУ-ын Геологийн албанаас мэдээллээ. Газар хөдлөлт Лоренгау хотоос зүүн хойш 115 км-т болсон бөгөөд голомт нь 10 км-ийн гүнд мэдрэгджээ. Одоогоор хохирлын тухай мэдээлэл ирээгүй байна.

МАН.jpg

2017-08-28 14:10
Өнөөдөр (2017.08.28) УИХ дахь МАН-ын бүлэг хуралдахаар товлосон ч бүлгийн Ажлын албаны зүгээс тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан талаар мэдээлэв. Хурлаар намын дотоод асуудал, Засгийн газрыг огцруулах эсэхийг хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөсөн байжээ.