Дизайнерууд “хуучирсан” нэгэн хэвийн загварыг эвдэх гэсэн санаагаа бүтээлээрээ дамжуулан олон нийтэд хүргэдэг. Энэ намар, өвлийy шинэ загварыг бүсгүйгээр төсөөлөшгүй. Мөн улаан, цэнхэр, бор саарал зэрэг өнгөөр дагнахыг дизайнерууд санал болгожээ.
Өргөн боловч гоолиг харагдуулах загвар
Энэ загвар нь феминизмд илүү анхаарал тавьсан нь харагдана. Сул өргөн загварын цув, цамц, сүлжмэл эдлэл зэрэгт өргөн эсвэл нарийхан бүс зүүж биеийн галбирыг илүү тодотгож өгснөөрөө онцлогтой.
Цэнхэр өнгө
Өвлийн улиралд гүнх хөх атал тунгалаг харагдах алмазыг санагдуулах цэнхэр өнгө голлоно.
Шинэчлэл
Тав тухыг илэрхийлэх өргөн сул загвар бол энэ намар, өвлийн гол трэнд юм. Томдсон мэт харагдуулах цамц, хүрэмтэй байхад цаг үеэсээ хоцрохгүй л гэж мэд.