Исламын улс бүлэглэл Брюсссель дэх халдлагын хариуцлагыг өөртөө авчээ

2017-08-28 17:191min0
haldlaga

Бельгийн нийслэлийн төвд  цэргийн эргүүлийнхэнд халдсан хэрэг наймдугаар сарын 25-нд гарсан. Хутгаар зэвсэглэсэн эрэгтэй хотын төвд цэргүүдэд халдах үеэр  нэг албан хаагч нүүрэндээ, нөгөө нь гартаа хөнгөн шарх авсан байв.

Халдлагыг Сомали гаралтай 30 настай цагаач иргэн үйлдсэн бөгөөд тэр ганцаараа байжээ. Халдлага үйлдсэн этгээд террорист ажиллагааны сэжигтнүүд дунд бүтгэгдээгүй байсан ч уг халдлагын хариуцлагыг Исламын улс гэх террорист бүлэглэл өөртөө авсан тухай Reuters агентлаг дамжуулав.

Эх сурвалж: Reuters

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй