УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл Засгийн газрыг огцруулах асуудлаар хуралдлаа. Маргааш Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 10.00 цагт хуралдаж,энэ асуудлыг хэлэлцэнэ.
Мөн 14:00 цагт намын бүлгүүд хуралдаж, Шадар сайд У.Хүрэлсүхтэй холбоотой асуудлыг хэлэлцэх бол нөгөөдөр (2017.08.30) Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Засгийн газрын асуудлыг хэлэлцэх юм байна.