нислэг.jpg

2017-08-21 12:54
Нисэхийн салбарын бус, уншигч та орон зайн баримжаагүй “огторгуй”-д онгоцыг яаж удирдан нисгэж, зорьсон газарт нь хүргэдэг болоо гэж бодож үзсэн үү. Урд зүгээс нисэж ирсэн онгоц ямар замаар нисэхээрээ буцаад урагшаа нисчихэлгүй Монголын тэнгэрийг хөндлөн зүсээд хойд хилээр гараад явчихдаг юм болоо. Та дээшээ хараад үз. Тэнд лав нүдэнд харагдаж, гарт баригдах зам үгүй. Тэнд […]

Анкара.jpg

2017-08-21 12:50
Эрдоган: “Өөрийнхөө байр суурийг мэдэж харьц” Туркийн төрийн тэргүүн Режеп Тайип Эрдоган Германы Гадаад хэргийн сайд Зигмар Габриэлийн хэлсэн “Анкара ХБНГУ-ын сонгуулийн сурталчилгааны ажилд бүдүүлгээр хутгалдан оролцож байна” гэсэн үгийг эрс шүүмжиллээ. Тэрбээр Габриэлийг өөрийнхөө байр суурийг мэдэж, зөвхөн Туркийн Гадаад хэргийн яамны тэргүүнтэй л харьц гэж зөвлөжээ. Эрдоган  “Тэр ямар ч хил заагийг мэдэрдэггүй […]

индонез.jpg

2017-08-21 12:39
Зүүн Өмнөд Азийн 29 дүгээр их наадмыг зохион байгуулагч Малайз улс Индонезийн далбааг Польшийн далбаатай андуурч, алдаа гаргажээ. Индонезийн төлөөлөгч Эрик Тохир зохион байгуулагчдад гомдолтой байгаагаа мэдэгдэж, бүх хэвлэмэл материалыг шинэчлэх шаардлага тавьсан байна.

тэмцээн.jpg

2017-08-21 12:27
Төв аймгийн Зуунмод хотноо өнгөрсөн амралтын өдөр Гранд гольфын Олон улсын тэмцээн боллоо. Тэмцээнд Монгол Улс, ОХУ, Канад, Япон, БНСУ, Испани, Польш улсын 50 гаруй тамирчид, Архангай, Өвөрхангай, Төв, Хэнтий аймаг, Эрдэнэт хот болон нийслэлийн найман дүүргийн 200-аад тамирчид оролцсон байна. Тэмцээний хамгийн ахмад тамирчин нь 85 настай Ц.Буянхишиг, хамгийн залуу нь найман настай Максим […]

baatar-5.jpg

2017-08-21 12:27
“Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн бичлэг задарч, хөтлөгч П.Анужингаас эхлээд Н.Энхбаярын гэргий О.Цолмон зэрэг олон хүний хар яриа нийтэд ил болсон 2016 оны нэгдүгээр сар. “Hero Entertainmment” студийн ​ захирал, найруулагч Б.Баатар хэвлэлийн хурал хийж архиваас нь дүрс алдагдсан хэмээн мэдэгдэж байв. Тэр “Сайны хажуугаар саар юм мундахгүй юм. Манай архиваас маш өндөр зохион байгуулалттайгаар бичлэгүүд алдагдсан. Би үүнийг маш […]

үер.jpg

2017-08-21 12:19
Энэтхэгийн зүүн хэсэгт орших Бихар мужид болсон үерт амиа алдагсдын тоо 153-аас 202 болж нэмэгджээ. Үүнээс гадна 12 сая гаруй хүн үерийн бүсэд байна. Үндэсний байгалийн гамшгийн үр дагаврыг арилгах газрын ням гарагийн мэдээллээс үзэхэд Бихар, Ассам, Баруун Бенгал, Уттар-Прадеш зэрэг мужуудад аадар борооны улмаас ганцхан долоо хоногийн дотор 412 хүн амиа алдсан аж. Энд […]

Диброва.jpg

2017-08-21 12:09
Оросын телевизийн нэрт хөтлөгч Дмитрий Дибровын эхнэр, гурван хүүхдийн ээж Полина Диброва “Оросын мисс хатагтай-2017” тэмцээнд түрүүлжээ. Тэрбээр гурван хүүхдээ өсөж том болсон тул ээжээрээ бахархаасай гэсэндээ тус тэмцээнд оролцсон гэнэ. Тэмцээнд нийт 24 сайхан бүсгүй өрсөлджээ.

сөүл.jpg

2017-08-21 11:53
Өмнөд Солонгост “STX Offshore & Shipbuilding” үйлдвэрт  нефть зөөвөрлөгч онгоцонд гарсан дэлбэрэлтийн улмаас дөрвөн хүн амиа алджээ. Энэ хэрэг нийслэл Сөүлээс зүүн урагш 450 Чанвон хотод гарсан байна. Амиа алдагсад тус байгууллагын ажилчид байсан аж.

terror.jpg

2017-08-21 11:50
Барселона хотод явган хүний зам дээр цагаан фургон гудамжаар явсан хүмүүсийг дайрсаны дараа ийм хэрэг  дэлхийн хэд хэдэн хотуудад гарлаа. 14 хүн амиа алдаж, зуу гаруй хүн шархадсаны дараа дэлхийн томоохон хотууд аюулгүй байдлынн арга хэмжээ авна гэж амлав. Автомашиныг террорын зэвсэг болгон ашиглаж байгаа энэ төрлийн халдлагаас хотууд хүмүүсийг хэрхэн хамгаалах гэж байна вэ. […]

Сири.jpg

2017-08-21 11:44
Сирийн Засгийн газрын цэргүүд Ливаны “Хезболла” хөдөлгөөний дайчидтай хамтран хил дээрх 87 км.кв талбай дээр “Исламын улс” алан хядах бүлэглэлийн дайчдыг бут цохижээ. Тэд ийнхүү Исламын улсын эзэлсэн баруун Каламуны 155 км.кв талбай газраас 87 км.кв-ыг чөлөөлсөн байна.