Оросын телевизийн нэрт хөтлөгч Дмитрий Дибровын эхнэр, гурван хүүхдийн ээж Полина Диброва “Оросын мисс хатагтай-2017” тэмцээнд түрүүлжээ. Тэрбээр гурван хүүхдээ өсөж том болсон тул ээжээрээ бахархаасай гэсэндээ тус тэмцээнд оролцсон гэнэ. Тэмцээнд нийт 24 сайхан бүсгүй өрсөлджээ.