Энэтхэгт 12 сая хүн үерийн бүсэд амьдарч байна

2017-08-21 12:19
үер

Энэтхэгийн зүүн хэсэгт орших Бихар мужид болсон үерт амиа алдагсдын тоо 153-аас 202 болж нэмэгджээ. Үүнээс гадна 12 сая гаруй хүн үерийн бүсэд байна.

Үндэсний байгалийн гамшгийн үр дагаврыг арилгах газрын ням гарагийн мэдээллээс үзэхэд Бихар, Ассам, Баруун Бенгал, Уттар-Прадеш зэрэг мужуудад аадар борооны улмаас ганцхан долоо хоногийн дотор 412 хүн амиа алдсан аж. Энд үерт өртсөн иргэдэд агаараас хүнс тэжээл, нэн шаардлагатай зүйлс шидэж өгч байгаа юм.

Сэтгэгдлүүд (0)

Сэтгэгдэл бичих