Төв аймгийн Зуунмод хотноо өнгөрсөн амралтын өдөр Гранд гольфын Олон улсын тэмцээн боллоо. Тэмцээнд Монгол Улс, ОХУ, Канад, Япон, БНСУ, Испани, Польш улсын 50 гаруй тамирчид, Архангай, Өвөрхангай, Төв, Хэнтий аймаг, Эрдэнэт хот болон нийслэлийн найман дүүргийн 200-аад тамирчид оролцсон байна. Тэмцээний хамгийн ахмад тамирчин нь 85 настай Ц.Буянхишиг, хамгийн залуу нь найман настай Максим Иван нар байлаа.