Барселона хотод явган хүний зам дээр цагаан фургон гудамжаар явсан хүмүүсийг дайрсаны дараа ийм хэрэг дэлхийн хэд хэдэн хотуудад гарлаа. 14 хүн амиа алдаж, зуу гаруй хүн шархадсаны дараа дэлхийн томоохон хотууд аюулгүй байдлынн арга хэмжээ авна гэж амлав. Автомашиныг террорын зэвсэг болгон ашиглаж байгаа энэ төрлийн халдлагаас хотууд хүмүүсийг хэрхэн хамгаалах гэж байна вэ.
Нью-Йорк: Таймс-скверт эргүүл гарган аюулгүйн арга хэмжээг чангатгав. Нью-Йоркийн Цагдаагийн газрын Жеймс Уолдерс одоо тэнд Барселона хотын талбайг санагдуулж байна гэжээ.
Фото: twitter.com/NBCNewYork
Мадрид: Мадридад явран хүни зам руу машин явуулахгүйн тулд цэцгийн бетон ваарнуудыг байрлуулж байна.
Фото: © REUTERS/Juan Medina
Ватикан: Ватиканд Ромын хамбын айлтгал хийдэг олон нийтийн арга хэмжээний үеийн аюулгүй байдалд ихээхэн анхаарал тавих болов. Хувилгаан Петрын талбайн өмнө жуулчдыг цагаагийнхан шалгахаар болжээ.
Фото: instagram.com/jonben61
Лондон: Энэ оны гуравдугаар сард Вестминстерын гүүр дээр террор хийгдсэний дараа явган хүний замын аюулгүй байдлын өндөржүүлсэн арга хэмжээг авч байгаа. Грин парк руу орох хаалгын өмнө машин явахад саад тавьсан төмөр байгууламжийг босгожээ. Тэр аллагын үеэр таван хүн амь үрэгдэж, 40 хүн шархадсан байлаа.
Фото: соцсети
Ницца: Ницца хотноо тунис гаралтай Мохамед Бухлель ачааны машинаар Английн эргийн гудамжинд хүмүүсийг дайрсан хэрэг өнгөрсөн онд Францын үндэсний баяраар гарсан юм. Тэр үеэр 84 хүн амиа алдан 200 орчим хүн гэмтэл авчээ. Үүний дараа хотод аюулгүй байдлын арга хэмжээг чангатгаж, буу үүрсэн цэргийнхэн далайн эргийн амралтын бүсэд эргүүл хийх болсон байна.
Ницца. Фото: twitter.com/benghand
Берлин: Берлины зул сарын баярын яармаг дээр машинаар хүмүүсийг дайрсаны дараа Брайтшайдплац талбайг бетонон блокоор хаасан байгаа. Одоо тийшээ машин орох аргагүй болсон байна.
Бэлтгэсэн М.ЭРДЭС