.jpg
2017-07-06 10:51
Венесуэльд өнгөрсөн дөрөвдүгээр сард Засгийн газрыг эсэргүүцсэн жагсаал цуглаан эхэлснээс хойш баривчлагдсан хүмүүсийн тоо 3616-д хүрчээ. Үүнээс гадна 90 хүн амиа алдсан байна. Тус улсын түүхэнд хамгийн удаан үргэлжилж буй энэхүү эсэргүүцлийн арга хэмжээ нь Дээд шүүхээс Ерөнхийлөгч Николас Мадурогийн эрх мэдлийг нэмэгдүүлж, сөрөг хүчний хяналтад байдаг парламентын үүргийг хязгаарласантай холбоотой юм.    

bulgar.jpg
2017-07-06 10:45
Испанийн цагдаагийн газар тус улсын Марбелийн ойролцоох амралтын газарт хүчээр биеийг нь үнэлүүлж байсан Болгарын 13 эмэгтэйг чөлөөлжээ. Тэднийг Болгарын ядуу дүүргээс авч ирж, айлган сүрдүүлэх замаар хүчээр биеийг нь үнэлүүлж байсан аж. Энэ хэрэгт 34 хүнийг саатуулсан байна. Тус бүлэглэлийнхэн амралтын газрын энэ төрлийн бизнесийг хяналтдаа авахаар төлөвлөөд байжээ.

anu-1.jpg
2017-07-06 10:33
[starbox] АНУ-ын конгресст конгрессын гишүүдэд санхүүгийн хориг арга хэмжээ авах тухай хуулийн төсөл оруулж иржээ. Тодруулбал, гишүүд тогтоосон хугацаанд ирэх оны төсвийн төслөө оруулж ирээгүй тохиолдолд цалинг нь танах юм байна. Хуулийн төслийг санаачлагчид цалинг нэг ам.доллар хүртэл болгож бууруулах хэрэгтэй гэж үзжээ. АНУ-ын парламент гурван сар хүрэхгүй хугацааны дараахан буюу ирэх есдүгээр сарын 30-нд […]

.jpg
2017-07-06 10:28
Зам, тээврийн сайдаар ажиллаж байсан А.Гансүх “Өдрийн сонин”-ы өчигдрийн дугаарт “Төмөр замын гэх хэрэгт Х.Баттулгатай хамааруулсан нотлох баримт огт байхгүй. Тийм мөрдөн байцаалтын үйл ажиллагаа ч болоогүй” гэсэн гарчигтай ярилцлагыг уншаад нүдэндээ итгэсэнгүй. АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Х.Баттулга өчигдрөөс эхлэн хавь ойрынхноо хадраад жигтэйхэн ширүүн байгаа. Тиймээс ч нэгэн цагт Арбитрын шүүх дээр Монголоо […]

-парад.jpg
2017-07-06 10:17
Монгол Улсын төрийн далбааны өдрийг жил бүрийн долдугаар сарын 10-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Ес дэх жилдээ тэмдэглэх уг баярт зориулан Зэвсэгт хүчний болон ХХЕГ, ОБЕГ, ШШГЕГ-ын 2000 гаруй албан хаагч ёслолын жагсаалд жагсахаар бэлтгэлээ базааж байна. Тус нэгдсэн бэлтгэлийн хүрээнд шөнийн парадыг өнөө өглөө үүрийн 04.00 цагт Чингисийн талбайд хийлээ. Ёслолын жагсаалд Онцгой байдлын […]

.jpg
2017-07-06 10:05
Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн БНСУ-ын Санхүүгийн үйлчилгээний агентлаг (СҮА)-ийн Үнэт цаас фючерсийн хорооны орон тооны гишүүн, доктор Ван Жил Ёо, мөн тус байгууллагын олон улсын санхүүгийн албаны дэд дарга Бум Сиок Чой нарыг хүлээн авч уулзлаа. Ноён Ван Жил Ёо болон Бум Сиок Чой нар Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан “Монгол-Солонгосын санхүүгийн хамтын ажиллагааны форум […]

-2.jpg
2017-07-06 09:57
УИХ-ын хаврын чуулган өнөөдөр (2017.07.06) хаалтаа хийнэ. Хуралдаанаар УИХ-ын намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг гаргаснаар өндөрлөх юм. Пүрэв гаригийн УИХ-ын нэгдсэн хурлаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2016 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлэг, Багшийн хөгжлийн тухай хуулийн төслийн […]

-үйлдвэр.jpg
2017-07-06 09:32
Улсын хэмжээнд 145080 аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс 36186 нь цаашид ажиллах боломжгүй болж,  33048 нь үйл ажиллагаагаа эрхлээгүй гэсэн статистик гарчээ. Он гарсаар үндэсний үйлдвэрлэгч хоёр компани тутмын нэг нь үүдээ барьсан байна.

-төсөв.jpg
2017-07-05 18:08
Улсын Их Хурлын Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны өнөөдрийн (2017.07.05) хуралдаан 14 цаг 49 минутад гишүүдийн 55.6 хувийн ирцтэйгээр эхэлж, Монгол Улсын нэгдсэн  төсвийн 2016 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2016 оны төсвийн гүйцэтгэлийг батлах” тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Хуралдаанд Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Монгол Улсын […]

.jpg
2017-07-05 17:46
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Б.Отгонсүхийн санаачилгаар нийслэлийн баруун бүсийн залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх нөхцлийг бүрдүүлэх зорилгоор Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Цагдаа толгой орчимд цэцэрлэгт хүрээлэн байгуулах гэж байна. Нийслэлийн хөрөнгө оруулалтаар хийгдэх бүтээн байгуулалтын шавыг өнөөдөр тавилаа. Үүнээс гадна нийслэлийн хамгийн олон хүн амтай Сонгинохайрхан дүүрэгт тулгамддаг нэг […]