УИХ-ын хаврын чуулган өнөөдөр (2017.07.06) хаалтаа хийнэ. Хуралдаанаар УИХ-ын намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг гаргаснаар өндөрлөх юм.

Пүрэв гаригийн УИХ-ын нэгдсэн хурлаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2016 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлэг, Багшийн хөгжлийн тухай хуулийн төслийн үзэл баримтлалын хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийхээр товложээ.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн