2017-07-06 10:451min00

Хүчээр биеийг нь үнэлүүлж байсан 13 эмэгтэйг чөлөөлжээ

bulgar

Испанийн цагдаагийн газар тус улсын Марбелийн ойролцоох амралтын газарт хүчээр биеийг нь үнэлүүлж байсан Болгарын 13 эмэгтэйг чөлөөлжээ. Тэднийг Болгарын ядуу дүүргээс авч ирж, айлган сүрдүүлэх замаар хүчээр биеийг нь үнэлүүлж байсан аж. Энэ хэрэгт 34 хүнийг саатуулсан байна. Тус бүлэглэлийнхэн амралтын газрын энэ төрлийн бизнесийг хяналтдаа авахаар төлөвлөөд байжээ.