Монгол Улсын төрийн далбааны өдрийг жил бүрийн долдугаар сарын 10-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Ес дэх жилдээ тэмдэглэх уг баярт зориулан Зэвсэгт хүчний болон ХХЕГ, ОБЕГ, ШШГЕГ-ын 2000 гаруй албан хаагч ёслолын жагсаалд жагсахаар бэлтгэлээ базааж байна.
Тус нэгдсэн бэлтгэлийн хүрээнд шөнийн парадыг өнөө өглөө үүрийн 04.00 цагт Чингисийн талбайд хийлээ. Ёслолын жагсаалд Онцгой байдлын албаны эрэгтэй, эмэгтэй албан хаагчид оролцож байгаа юм.
Мөн долдугаар сарын 08-нд Монгол Улсын Төрийн далбааны өдрийн ёслолын жагсаалын бэлтгэл болох шөнийн парадыг Чингисийн талбайд дахин зохион байгуулна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.