Үндэсний-бахархал.jpg

2017-07-10 17:46
Улсын баяр наадмыг тэмдэглэх хөтөлбөрийн хүрээнд өнөө орой 20:00 цагт  “Үндэсний бахархал” тоглолт  Сүхбаатарын талбайд болно. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Соёл, урлагийн газар, Монгол Улсын Үндэсний Урлагийн Их Театрын хамтран зохион байгуулж буй энэ тоглолтонд үндэсний урлагийн шилдэг үзүүлбэрээс  гадна дэлхийн сонгодог бүтээлүүдийг олон нийтэд толилуулах юм байна.  

BATTULGA.jpg

2017-07-10 17:31
Тусгай найруулагчийн дэглэсэн олон ангит мафитай киногоор олон нийтийн тархийг угаасан, Монгол Улсын сонгуулийн түүхэнд гарч байгаагүй хар бараан үзэгдэлтэй Ерөнхийлөгчийн сонгууль өндөрлөж шинэ Ерөнхийлөгч тангараг өргөлөө. Дэлхийд ганцхан наадмаа угтахаар яарч байгаа монголчууд энэ өдөр ёсыг бодон дээр дурдсан хар бараан бүхний буруутнаар нэрлэгдэж байгаа шинэ Ерөнхийлөгчид гашуун үг хэлсэнгүй. Гэвч болж өнгөрсөн үйл […]

Наадам-1.jpg

2017-07-10 17:26
[starbox] Өнөөдөр (2017.07.10) Сүхбаатарын талбайд “Дээлтэй Монгол” наадам болж байна. Гадаад, дотоодын иргэдэд үндэсний дээлийг сурталчилан таниулах зорилготой энэ баярын жагсаал 15:00-18:00 цаг хүртэл үргэлжилэх юм. Гадаад дотоодын иргэдэд монгол дээлээ сурталчилан таниулах зорилгоор энэ наадмыг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жил “Дээлтэй монгол” наадамд нийслэлийн есөн дүүргийн төлөөлөл  үндэстэн ястаныхаа дээлээр гоёж,  анх […]

ES.jpg

2017-07-10 16:20
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр Япон Улсын Ерөнхий сайдын тусгай элч, парламентын Төлөөлөгчдийн танхим дахь Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга Мотоо Хаяшиг хүлээн авч уулзлаа. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Ш.Абэ Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд тусгай элчээ томилон ирүүлсэн нь Япон Улсын төр, засаг манай улстай хөгжүүлж буй харилцаанд өндөр ач холбогдол өгч байгаагийн […]

UB-show.jpg

2017-07-10 15:51
Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүрээнд иргэд, наадамчин олондоо зориулан жанжин Д.Сүхбаатарын талбайд урлагийн томоохон үйл ажиллагаануудыг зохион байгуулах гэж байна. Тухайлбал, иргэд наадамчин олондоо зориулан жил бүр уламжлал болгон толилуулдаг “Улаанбаатарын үдэш” роп, попын нэгдсэн тоглолтыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Соёл, […]

mendchilgee.jpg

2017-07-10 15:39
Эрхэмлэх түүхтэй, Их Монгол улсынхаа эзэн болсон нийт иргэд ээ, Та бүхэндээ Тулгар төр байгуулагдсаны 2226, Их Монгол Улс байгуулагдсаны811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын халуун мэндчилгээг Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа өргөндэвшүүлье.          Өвөг дээдсийн минь бидэнд өвлүүлж үлдээсэн далай их соёлын хамгийн тод илэрхийлэл МОНГОЛ НААДАМ эхлэх гэж байна.         Сайхан морио унаж, шинэ дээлээр гоёж, […]

UIH-chuulgan.jpg

2017-07-10 15:14
Улсын Их Хурлын 2017 оны ээлжит бус чуулган өнөөдөр (2017.07.10) үйл ажиллагаагаа эхэлж, Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай хуулийн төсөл; “Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх тов тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцэж тус тус хэлэлцэж баталсан. Дараа нь Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы ажиллагаа Монгол Улсын […]

TSETSEG-URGUV.jpg

2017-07-10 15:00
Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга М.Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат болон УИХ, Засгийн газрын гишүүд, Батлан хамгаалах яам, нийслэлийн төр, захиргааны байгууллага, иргэдийн төлөөлөл жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв […]

battulga-01.jpg

2017-07-10 14:34
Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөсөн Халтмаагийн Баттулга ажлаа хүлээж авлаа. Түүний эхний томилгоо Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын албан тушаалын хуваарилалт байх бололтой. Эх сурвалжууд энэ албан тушаалд УИХ-ын дарга асан З.Энхболдыг томилогдох гэнэ хэмээн мэдээлж байна. Зам тээврийн сайд асан А.Гансүх энэ албан тушаал дээр яригдаж байна гэсэн боловч энэ удаа томилгооноос хоцорч байгаа бололтой. […]

TURIIN-DALBAA.jpg

2017-07-10 14:05
Монголчууд өнөөдөр Төрийн далбааны өдрийг ес дэх удаагаа тэмдэглэж байна. Монгол Төрийн бэлгэ тэмдэг болсон Төрийн далбаандаа хүндэтгэлтэй хандах, түүхт ёс, түүхэн уламжлалаа нандигнан өвлөх, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх зорилгоор 2008 онд Төрийн далбааны өдөртэй болж, стандарт нэвтрүүлж эхэлсэн юм. Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр […]