Шинэ Ерөнхийлөгч багаа бүрдүүлж, томилгоо хийх сураг дуулдаж эхэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөсөн Халтмаагийн Баттулга ажлаа хүлээж авлаа. Түүний эхний томилгоо Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын албан тушаалын хуваарилалт байх бололтой. Эх сурвалжууд энэ албан тушаалд УИХ-ын дарга асан З.Энхболдыг томилогдох гэнэ хэмээн мэдээлж байна. Зам тээврийн сайд асан А.Гансүх энэ албан тушаал дээр яригдаж байна гэсэн боловч энэ удаа томилгооноос хоцорч байгаа бололтой.
Үүнээс гадна УИХ-ын Хэвлэл мэдээллийн албаны даргаар ажиллаж байсан О.Батхандыг Ерөнхийлөгчийн Хэвлэл мэдээллийн албаны даргаар, Х.Баттулгын хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллаж байсан Э.Цэсэнг Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгчөөр томилох мэдээлэл түгж байна. Мөн албан бус эх сурвалжууд Ерөнхийлөгчийн зөвлөхөөр УИХ-ын Д.Дорлигжав, Н.Алтанхуяг, Ж.Батзандан, Лу.Болд, С.Одонтуяа, С.Эрдэнэболд, З.Нарантуяа нарын нэр яригдаж байгаа талаар мэдээлж байна.