BATTULGA-2017.jpg

2017-07-10 12:58
Монгол Улсын Ерөнхийлөгчийн долоо дахь удаагийн сонгуулийн санал хураалтын дүнгээр 50.61 хувийн санал авсан Х.Баттулга тангараг өргөлөө. Х.Баттулга Үндсэн хуулийн дээр гараа тавьж, тангаргийн үг болох “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, Үндсэн хуулийг дээдлэн сахиж Ерөнхийлөгчийн үүргээ шударгаар биелүүлэхээ батлан тангараглая” хэмээн хэлэв. Халаагаа өгч буй Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж төрийн тамгыг шинэ Ерөнхийлөгч Х.Баттулгад шилжүүлэн өглөө. […]

hural.jpg

2017-07-10 12:42
Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулагдаж буй  “Эрхтэн шилжүүлэн суулгалтын хүний нөөцийг чадавхижуулах нь” сэдэвт ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАЛТЫН Олон улсын хоёрдугаар хурал хоёр дахь өдрөө Blue sky цамхагт үргэлжилж байна. Хурлын эхний өдөр манай орны хувьд эрхтэн шилжүүлэн суулгахад үндсэн бүрэлдэхүүн, Засгийн газраас ямар зохицуулалт хийдэг, донорын хуульд өөрчлөлт оруулах болон түүнийг дагаад гарах үр дагавар,  […]

uree.jpg

2017-07-10 12:29
Хурдан морины уралдааны комисс хязаалан насны уралдаанд бүртгүүлсэн 304 үрээнд үүлдэрийн шалгалт хийсэн байна. Тэдний 151 нь үүлдэр гарал нь монгол биш гэсэн шалтгаанаар хасагджээ. Шадар сайд У.Хүрэлсүх энэ жилийн баяр наадмын монгол морины уралдаанд эрлийз адуу уралдуулахгүй гэсэн шийдвэрийг гаргасан нь зохион байгуулагчдын зүгээс дээрх шийдвэрийг гаргахад хүргэжээ.

УИХ-3.jpg

2017-07-10 11:57
УИХ-ын ээлжит бус чуулган өнөө өглөө 10:00 цагт эхэлж Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг танилцууллаа. Хуралдаанд Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн хоёр дахь  шатны сонгуульд хамгийн олон санал авсан Ардчилсан намаас нэр дэвшигч Х.Баттулгыг Ерөнхийлөгчөөр сонгогдсон болохыг онцоллоо. Тэрээр “Сонгуулийг хуулийн дагуу зохион байгуулсан. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн дахин санал хураалтанд 25 мянган төрийн албан хаагч […]

battulga-4.jpg

2017-07-10 11:55
Монгол Улсын Ерөнхийлөгчийн долоо дахь удаагийн сонгуулийн санал хураалтын дүнгээр 50.61 хувийн санал авсан Х.Баттулга тангараг өргөх гэж байна. Өнөөдөр УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж, Халтмаагийн Баттулгыг Ерөнхийлөгчөөр сонгогдсон хэмээн үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай хуулийн төслийн хэлэлцсэн юм. Х.Баттулга Үндсэн хуулийн дээр гараа тавьж, тангаргийн үг болох “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, Үндсэн […]

ERUNHII-SAID.jpg

2017-07-10 11:25
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүрээнд зохион байгуулсан Төрийн далбааны ёслолын арга хэмжээнд оролцлоо. Төрийн далбааг мандуулах ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга М.Энхболд болон УИХ, Засгийн газрын гишүүд, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб, Монгол Улсад […]

ERUNKHIILIGCH.jpg

2017-07-10 11:20
Төрийн далбааны өдөрт зориулсан хүндэтгэлийн ёслол Чингис хааны талбайд өнөөдөр боллоо. Хүндэтгэлийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Улсын Их Хурлын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат болон Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд, иргэдийн төлөөлөл оролцсон юм. Ёслолын арга хэмжээг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдорж үг хэллээ. Тэрээр хэлсэн үгэндээ: “Эрхэм хүндэт […]

turiin-3.jpg

2017-07-10 11:20
Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд өнөөдөр (2017.07.10) Тулгар төр байгуулагдсаны 2226, Их Монгол Улс байгуулагдсаны 811, Ардын хувьсгалын 96 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй Төрийн далбааны ёслолын арга хэмжээнд оролцлоо. Монгол Улсын Төрийн далбааг мандуулах ёслолын арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, УИХ-ын […]


2017-07-10 10:37
Лестерширийн ахимаг насны эмэгтэй хот орох бүртээ л дасгалжуулагч Жозе Моуриньюгийн зурагтай шивээс хийлгэдэг гэнэ. Эмэгтэйн “Манчестер Юнайтед” багийн дасгалжуулагчийн зургаар шивээс хийлгэх зардал нөхрийнх нь тэтгэврийн мөнгөнөөс гардаг байна. Лестершир мужийн Хинкли суурины 59 настай Вивьен Бодикот португал дасгалжуулагчид ухаагүй “дурласан”. Түүний төлөө нөхрөө араар тавихад ч бэлэн гэнэ. Вивьен ярьснаар, тэр хотод цөөн […]

G-20-2017.jpg

2017-07-10 10:30
Германы Гамбург хотод болсон G20 саммитийг даяарчлалын эсрэг радикалууд замбраагүй байдлаар угтлаа. Тэд машин шатааж, дэлгүүрийн цонх хагалан, хаалга эвдэлж, машины хуучин дугуй шатаан, цагдаагийн ажилтнууд руу чулуу, шатах бодистой шил, лонх шидлэн танхайрав. Хууль хяналтынхан усан буу хэрэглэн жагсагчдыг саринуулсан байна. Эмх замбраагүй байдал эсэргүүцэгчид ба цагдаагийн хооронд 6-нд гарсан анхны мөргөлдөөнөөр эхэлжээ. Тэд 7-ны […]