Лестерширийн ахимаг насны эмэгтэй хот орох бүртээ л дасгалжуулагч Жозе Моуриньюгийн зурагтай шивээс хийлгэдэг гэнэ. Эмэгтэйн “Манчестер Юнайтед” багийн дасгалжуулагчийн зургаар шивээс хийлгэх зардал нөхрийнх нь тэтгэврийн мөнгөнөөс гардаг байна. Лестершир мужийн Хинкли суурины 59 настай Вивьен Бодикот португал дасгалжуулагчид ухаагүй “дурласан”. Түүний төлөө нөхрөө араар тавихад ч бэлэн гэнэ.
Вивьен ярьснаар, тэр хотод цөөн орж ирдэг ба харин хотоос харихдаа Жозегийн нэгэн зургийг биендээ нэмэн шивүүлдэг ажээ. Тэрбээр сонин нээгээд дасгалжуулагчийн зургийг харах бүрт хөл нь тушигдсан мэт салгалдаг аж. “Тэр энгийн хүн биш. Нэг л онцгой. Хэрэв би түүнийг амьдаар нь харж, түүнтэй тулгарсан бол үхэх байх. Түүний зургийг хараад л хайлдаг юм” гэж Вивьен Бодикот өгүүлэв.
Биедээ байх бүх шивээсдээ эмэгтэй £800 орчим фунт зарцуулсан ба зарим шивээсээ 60 центээр ч хийлгэсэн байна. Харин түүний зургуудыг шивүүлэхдээ £250 фунт заржээ. Вивьен 90-ээд оны үед л хөлбөмбөгийн тэмцээнийг үзсэн гэнэ. Энэ нь түүнийг Жозегийн улаан фэн болоход хүргэсэн аж. Эмэгтэй шивээсийн бүх зардлыг түүний 76 настай нөхөр нь даадаг талаар дээр өгүүлсэн. Тони тэр хоёр 15 жилийн өмнө гэрлэжээ. Эхнэрээ дахин дахин шивээс хийлгэхийг тэр дэмждэггүй ч хайртай хүнээ аз жаргалтай байлгахын тулд тэтгэврээсээ илүүчилдэг гэжээ.
Эх сурвалж: life.ru