УИХ-ын ээлжит бус чуулган өнөө өглөө 10:00 цагт эхэлж Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг танилцууллаа. Хуралдаанд Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн хоёр дахь шатны сонгуульд хамгийн олон санал авсан Ардчилсан намаас нэр дэвшигч Х.Баттулгыг Ерөнхийлөгчөөр сонгогдсон болохыг онцоллоо.
Тэрээр “Сонгуулийг хуулийн дагуу зохион байгуулсан. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн дахин санал хураалтанд 25 мянган төрийн албан хаагч хуулийн дагуу ажилласан гэж дүгнэлээ” хэмээн цохон тэмдэглэв.
2017 оны Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийг зохион байгуулхад улсын хэмжээнд 1983 хэсгийн санал авах байр 25 мянга гаруй төрийн албан хаагч ажиллажээ.
Ардчилсан намаас нэр дэвшигч Х.Баттулга 611221 сонгогчийн санал буюу 50.61 хувь, М.Энхболд 497067 сонгогчийн санал буюу 41.16 хувийн санал авсан дүн гарсан байна. Хуралдаанд оролцсон гишүүд нийт сонгогчийн дөрөвний нэг хувийн дэмжлэг авсан хүн нь төрийн тэргүүн болж байна. Иймээс төрд итгэх итгэлийг бэхжүүлэхийн тулд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй. Үндсэн хуулийг өөрчлөх хэрэгтэй болж байна гэлээ.