Тусгай найруулагчийн дэглэсэн олон ангит мафитай киногоор олон нийтийн тархийг угаасан, Монгол Улсын сонгуулийн түүхэнд гарч байгаагүй хар бараан үзэгдэлтэй Ерөнхийлөгчийн сонгууль өндөрлөж шинэ Ерөнхийлөгч тангараг өргөлөө. Дэлхийд ганцхан наадмаа угтахаар яарч байгаа монголчууд энэ өдөр ёсыг бодон дээр дурдсан хар бараан бүхний буруутнаар нэрлэгдэж байгаа шинэ Ерөнхийлөгчид гашуун үг хэлсэнгүй. Гэвч болж өнгөрсөн үйл явдал эрт орой хэзээ нэгэн цагт сөхөгдөх нь гарцаагүй. Харин өнөөдөр Х.Баттулгыг Ерөнхийлөгчийн тангараг өргөхөөс өмнө хуралдсан УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаан дээр УИХ-ын гишүүд шинэ Ерөнхийлөгчид өнгөрсөн бүхнийг сануулах, ирж яваа цагийг ухаанаар залах захиас хэллээ. Тэдний үгнээс түүвэрлэн хүргэе.

Д.Тэрбишдагва: Сонгогчдын 32.8 хувь нь монгол, бусад нь гадны хүн шиг яривал Монгол Улсыг талцуулна шүү

-Шинэ Ерөнхийлөгчид өргөсөн тангарагаа үг бүрээр нь цээжил гэж хэлмээр байна. Энэ тангарагт Монгол Улсын үндэсний эв нэгдэл, хөгжил цэцэглэлтийн талаар, хувь хүний хариуцлагын талаар асар гүнзгий агуулгатай үгс бий. Төрийн тэргүүн, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга, эв нэгдлийн билэг тэмдэг болж байгаа хүн шүү. Тийм учраас өргөсөн тангарагтаа үнэнч байгаарай. Өнөөдөр нийт сонгогчдын 32.8 хувийн саналаар Ерөнхийлөгч төрлөө. Монголын ард түмэн Ерөнхийлөгчөө хэрхэн сонгов гэдгийг бодоорой. Сонгогчдын 32.8 хувь нь монгол, бусад нь гадны хүн шиг яривал Монгол Улсыг талцуулна шүү

Түүхээс харахад монголчууд талцаж, бие биенээ үзэн ядаж байхад Монгол Улс доройтож байсан. Тийм учраас өргөсөн тангарагаа үг бүрээр нь санаж, урьд өмнө ярьж байсан янз янзын яриа хөөрөөг таслан зогсоогоорой. Энэ удаагийн сонгууль Монголын ард түмнийг хагаралдуулсан, доромжилсон сонгууль боллоо. Ард түмнээ буруу зөрүү мэдээллээр хангасан, оюу санааг нь бузартуулах гэж оролдсон сонгууль боллоо. Тангарагаа өргөж байгаа Ерөнхийлөгч бодох ёстой. Эв нэгдлийн бэлэгдэл болсон хүн тангарагийн үгээ хэрэгжүүлээрэй.

О.Баасанхүү: Сонгуулиар хураагдсан мөнгөөр цэцэрлэг байгуулъя

-Монгол Төрийн тэргүүнийг сонгох сонгууль дууслаа. Сайн тал нь богино хугацаанд боллоо. Хуучин шиг 45 хоног байсан бол төрөөрөө, эдийн засгаараа тоглоод дуусах байлаа. Ахиад 20 хоног сонгуульдсан бол зарим нь төрөө, зарим нь эдийн засгаа дуусган “жоомоо алах гээд гэрээ шатаав” гэдэг шиг юм болох байв. Ялангуяа АН, одоо Төрийн тэргүүн болсон хүн өрнөөс салгана гэж ард түмний сэтгэлийг маш их хөдөлгөсөн. Одоо үүнийг нь бүгд дэмжээд явъя. НӨАТ-ыг гурван хувь болгох уу, яах вэ гээд бололцоог хайцгаая. Сонгуулийн дүн бол МАН-д өгсөн дүн. Хэт улайрдаг, нэр дэвшигчийнхээ эсрэг ажиллалаа. Монголчууд арай эв түнжинтэй гэж УИХ-ын сонгуулиар МАН-ыг сонгосон. Одоо эхнээсээ бид ч мөнгө тараасан, тэд ч тараасан гэж яриад байна.

Монгол төр урагшаа явах ёстой. Тэр утгаараа хагарал бутралаа хойш тавиад урагшаа явъя. Үндсэн хуулиа яаралтай өөрчлөөд, УИХ-ын гишүүний насыг 40 нас, Ерөнхийлөгчийн насыг 60 юм уу, 65 болгомоор байна. Тэгэхгүй бол 50 настайдаа Ерөнхийлөгчөөс буугаад, тэтгэвэрийн нас нь болоогүй юм болохоор дахиад л хуйвалдаан, будилаан, луйвар дээрэм тонуулаа эхэлж байна. Өнөөдөр бид тав дахь Ерөнхийлөгчийнхөө нүүрийг үзэж байгаа бид 40 жилээр хөгширч. Аргаа барж байна. Тав дахь Ерөнхийлөгчөө, нэгэнт ирж байгаа хүнийг бид тосоод авъя. Дээрээс нь сонгуулиар хураагдсан мөнгөнүүдийг улсын цэцэрлэг болгомоор байна. Манай МАХН-аас 50 сая вон ирэх юм шиг байна. АН-аас нэг тэрбум, МАН-аас ч нэлээд их мөнгө ирнэ. Тэднийг нийлүүлээд сан байгуулаад хүүхдийн цэцэрлэг байгуулъя.

ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат: Анх удаа Эрүүгийн хэрэгт сэжигтнээр татагдсан хүн Төрийн тэргүүн болж байна

Энэ удаагийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль олон юмны анхдагч боллоо. Анх удаа хоёр шатлалтай санал хураалт руу орлоо. Анх удаа өрсөлдөгч рүүгээ хар хөө цацсан сонгууль боллоо. Анх удаа Эрүүгийн хэрэгт сэжигтнээр татагдсан хүн Төрийн тэргүүн болж байна гээд яривал их олон анхдагч гарч ирнэ. Сонгууль дуусаад амьдрал үргэлжилдэгээрээ үргэлжилнэ. Хэдхэн хоногийн дараа наадам дуусна. Наадмын дараа намар болно. Намрын үргэлжлэл ид ажлууд эхэлнэ. Монгол Улс парламентын засаглалтай орон. Сүүлийн хэдэн Ерөнхийлөгч өөр өөрийн тоглолт хийх гэж зүтгээд, янз бүрийн хуульд өөрчлөлт оруулсаар байгаад Монгол Улс өнөөдөр Ерөнхийлөгчийн засаглалтай ч юм уу, парламентын засаглалтай улс ч юм уу гэдгээ мэдэхээ больчихсон байж байгаа.

Тийм учраас УИХ дахь намын бүлгүүд, бие даагч нэр дэвшсэн гишүүд Үндсэн хууль, Сонгуулийн хуулиа цэгцэлж авах хэрэгтэй. Сая сонгуулийн булхай луйвар боллоо гэхэд шүүх эцсийн шийдвэр гаргах хэрэгтэй байдаг. Шүүхийн эцсийн шийдвэрийг хүлээх гэсээр байтал сонгуулийн хугацаа нь дуусчихдаг. Хичнээн тэрбум төгрөг илрээд гараад ирж байхад арга хэмжээ авах ямар ч эрх зүйн зохицуулалт байхгүй, ингэж явсаар сонгууль дууслаа. Цаашдаа Монгол Улс төр шиг төртэй байхын тулд энэ хуулиудаа цэгцлэх шаардлага УИХ-ын өмнө ирж байна. Сонгууль бол улс төрийн шоу биш гэдэг алхамыг УИХ нэн яаралтай хийж өгөх цаг нь болж.

Ц.Даваасүрэн: Ерөнхийлөгч эрх мэдэл, албан байгууллага булаацалдахаасаа илүү амласан зүйлээ биелүүлээсэй

Ард түмний сонголт учраас улсын баяр наадмаа шинэ Ерөнхийлөгчөөр нээлгэх шийдвэр гаргасан нь цаг хугацааны хувьд зөв байх. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд сайн ч юм байна, муу зүйл ч байна. Муу нь юу юм бэ, муугийн муу нь бол хүн хэн нэгэнтэйгээ итгэлтэй хоорондоо ярих, уулзах ийм зүйлийг байхгүй болголоо. Энэ гар утас бол чагнадаг аппарат, тагнуулын хэрэгсэл болчихсон юм байна гэж бүгд л ийм сэтгэгдэлтэй үлдлээ. Хүн хүндээ итгэх итгэлгүй болгосон сонгууль болж өнгөрлөө.

Долоон сарын 1-нээс хүн гүтгэх асуудал бол зөрчил болж байгаа. Энэ улам даамжирна. Тийм учраас бид эндээс сургамж авах ёстой. Нэгэнтэйгээ чөлөөтэй сайхан ярилцаж чадахгүй болж байна. Тийм учраас сонгуулиас үлдэж байгаа муу юмаа УИХ засаад явах хэрэгтэй. Сайн тал нь юу вэ гэвэл ард түмэн бас амлалтад биш амлалтаа биелүүлэх юманд анхаардаг болсон гэдэг нь анзаарагдаж байна. Ерөнхийлөгч эрх мэдэл, албан байгууллага булаацалдахаасаа илүү амласан зүйлээ биелүүлээсэй гэж бодож байна. Тэр ч байгууллагын авна, энэ ч байгууллагын авна гээд улстөржөөд, намчирхаад жагсаал цуглаан зохион байгуулахыг дэмжээд үймээн бужигнаан руу явчих вий. Нэг бол УИХ-ын 76 гишүүнийг нухаж авчих гээд, 76 нь Ерөнхийлөгчөө нухах гээд нэг ийм төрийн хямрал руу явчих вий, тэгж болохгүй. Энэ удаа ард түмэн сонгосон. Гэхдээ ард түмний тал нь санал өгөөгүйг бас бодох ёстой. Монголын төр хямралтай байж болохгүй, эрх мэдэл булаацалддаг газар байж болохгүй. Ард түмэн амлалтаа биелүүлэхийг л хүлээж байгаа. Тэгээд ажилд нь амжилт хүсье.

Д.ХАЛИУН

 

By updown

14 thoughts on “Ахиад 20 хоног сонгуульдсан бол жоомоо алах гээд гэрээ шатаав гэдэг шиг юм болох байв”
  1. Нэг их мэддэг хун тэрбишдагвын эхнэр нь хятад хуний хуухэд гээд л цуурч огч байна лээ, одор зах дээр.

  2. Сандуй, Энхболд, ганбаатар гурав боосгоо сугалуулж таарлаа даа, хамсаатнууддаа

  3. bayasgalantai hamt banntai usand orj baisnaa bodvol uhaan suusan yum bolov uu geed bodson chihi ulam teneg bolson yum baina nutgiin mini ner gutaasan gomo

  4. Мөнхбат гэж маанаг царайт бүр харах царайны мунхаг, мунаг харагдаад байдаг. Яахаараа ийм юмыг сонгодог байна. Яаж тэгж их баяжсанаа тайлагначихаад том юм яриасай. УИХ-аас эргүүлэн тат

  5. Даваасvрэнгийн хэлснийг битгий тоо. АТГ-ын дарга ажлаа хийхгvй едий хvрлээ дэг. Ажлаа хийдэггvй хvмvvcийг ажил хийдэг хvнээр солих естой биз дээ. Хэн нь эрхээ хэрэгжvvдээд хэн нь хоригдож байх естой юм. Монголоо еед нь татахын телее сайн ажиллаарай еренхийлегчее. УИХ-ын ихэнх гишvvд намдаа барьцаалагдсан байдгийг vзэж байна. Сая сонгуулиар монголын ард тvминий эсрэг ажилладаг олон байгууллага байдгийг vзлээ.

  6. Tomchuudiig agnaad daraa ni bid nar luu orood tegeed zugataad zailna biz battulga suraagui bosh ta nar yagaad iim teneg ve battulga tengerees buuj irsen gej zuudlee yu elbegee ene heden oligarhuudtaigaa niilj ochnoon idej uusan hun heniig yahiin unendee l bidniig ombuu gej yah argagui ihaantai hun hochilj dee hen bidend ombuu mongol gej ner ogsniig medej bga hun bnuu kk

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн