-насны-хүүхд.jpg
2017-06-26 15:34
Нийслэлийн Онцгой байдлын газраас голын усны ослоос урьдчилан сэргийлэх, иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Туул гол дагуу завьт эргүүл ажиллуулж байна Нийслэлийн аврах анги 105-ийн завьт эргүүлийн бүрэлдэхүүн энэ сарын 24-ний өдөр Баянзүрхийн 20 дугаар хороонд Туул гол дагуу аялагчдад аюулгүй байдлаа хангах талаар сэрэмжлүүлж байхад гурван настай хүүхэд усанд хөл алдаж урсаж байсныг шуурхай […]

.jpg
2017-06-26 15:27
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат  гэргий Д.Тунгалагийн хамт  Баянзүрх дүүрэгт байрлах 1731 дүгээр хэсгийн хороонд 2017 оны  Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өглөө. Тэрээр саналаа өгсөний дараа “Өнөөдөр Монгол түмэн тусгаар тогтносон, бүрэн эрхт улсын иргэн гэдгээ илэрхийлж, тав дахь Ерөнхийлөгчөө сонгоно. Засгийн газраас авч байгаа олон арга хэмжээний үр дүнд эдийн засагт нааштай өөрчлөлт гарсаар байна. Ард түмэн […]

songuuli-2017-2.jpg
2017-06-26 15:24
Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох долоо дахь удаагийн сонгууль өнөөдөр (2017.06.26) өглөө 07.00 цагт орон даяар эхэллээ. Санал хураалтын дүнгээр Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч тодрох юм. Энэ удаа зургаан удаа явагдаж, дөрвөн Ерөнхийлөгч сонгосон Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн түүхийн хуудсыг эргүүлэн харж, тоон баримтуудыг дэлгэж байна.  Нэг: 1993 онд болсон Монгол Улсын анхны Ерөнхийлөгчийн сонгуульд 1.106.403 сонгогч […]

2017-1.jpg
2017-06-26 14:58
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Хан-Уул дүүргийн 1918 дугаар хэсэг дэх санал авах байранд очиж, саналаа өглөө. 1918 дугаар хэсэгт нийт 2837 иргэн санал өгнө. Өдрийн 12 цагийн байдлаар 489 сонгогч саналаа өгч, ирц 18.5 хувьтай байгааг тус хэсгийн ахлах зохион байгуулагч Б.Төмөрбаатар хэллээ. Хотын дарга С.Батболд “Төрийн тэргүүнээ сонгох сонгуульд нийслэлийн […]

songuuli-2.jpg
2017-06-26 13:22
Сонгуулийн Ерөнхий хороо 13.00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн ирцийн тухай анхны мэдээллийг өглөө. Ерөнхийлөгчийн сонгуулийн ирц 12.00 цагийн байдлаар улсын хэмжээнд 21.3 хувьтай байна. Үүнээс нийслэлд 178609 сонгогч буюу 19.6 хувь, орон нутагт 242855 сонгогч буюу 22.7 хувьд хүрчээ. Тодруулбал, Архангай аймаг 16,5 хувь Баян-Өлгий аймаг 8,7 хувь Баянхонгор аймаг 29,1 хувь Булган аймаг 22,6 […]

elbegdorj.jpg
2017-06-26 12:14
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж морин цагт Орос III сургуульд байрлах санал авах хэсгийн хороонд тэргүүн хатагтайн хамт очиж саналаа өглөө. Тэрбээр саналаа өгсний дараа  “Та бүхний энэ өдрийн амгаланг айлтгая. Ард иргэд маань сонгуульдаа идэвхтэй оролцож байгаа гэдэгт найдаж байна. Сонгууль зохион байгуулж байгаа СЕХ иргэдийнхээ саналаа өгөх боломжийг хангаж сайн ажиллана гэдэгт итгэж байна. Сонгуулиа амжилттай […]

Sanal.jpg
2017-06-26 12:13
Сонгуулийн Ерөнхий хороо хуралдаж Техникийн буюу гар тооллого явуулах тухай тогтоол баталжээ. Энэ дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн санал хураалт дуусмагц харъяа хэсгийнхээ 50 хувийг санамсаргүй сугалах аргаар сонгож гар тооллого явуулах аж. Энэ үеэр сонгуульд оролцсон нам, сонгогчид, ажиглагчдын төлөөллийг байлцуулах юм байна. Иргэд санал тоолох машинд саналын хуудсаа уншуулахдаа санаатай […]

enkhbold-01.jpg
2017-06-26 11:30
2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч М.Энхболд 23-р сургуулийн санал өгөх байранд гэргий Ж.Туяацэцэгийн хамт саналаа өглөө. Нэр дэвшигч М.Энхболд саналаа өгснийхөө дараа сэтгэгдлээ хуваалцлаа. Тэрээр “Монгол Улсынхаа иргэний хувьд Үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд оролцож саналаа өглөө. Монгол төрийн сонгууль бүр өөр өөрийн онцлогтой болж байсан. Энэ жилийн Ерөнхийлөгчийн […]

-1.jpg
2017-06-26 09:16
Дорноговь аймагт улсын бүртгэлгүй хуурамч дугаартай автомашинаас их хэмжээний мөнгө илэрсэн хэрэг өчигдөр (2017.06.25) гарчээ. Энэ хэргийг Улаанбаатар хотын харьяа 20-22 настай  Мөнхболд, Хонгор нар үйлдсэн байна. Аймгийн цагдаа нар тэдний унаж явсан 8893 УБЧ дугаартай соната 6  маркийн автомашинаас 90 сая төгрөг илрүүлжээ. Одоогоор автомашинд нарийвилсан үзлэг хийж байгаа аж.

songuuli-2017-1.jpg
2017-06-26 07:00
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт өнөөдөр (2017.06.26) өглөө 07.00 цагт орон даяар эхлэв.Улсын хэмжээнд сонгогчдын саналыг авах 1983 хэсэг ажиллаж байна. Ерөнхийлөгчийг сонгох сонгогчдын нэрсийн жагсаалтад 1. 978.298 иргэн бүртгэгдсэн байгаа. Нийслэлийн хэмжээнд 941.536 сонгогч саналаа өгөх бол тэдний 207.620 нь Сонгинохайрхан дүүрэгт, 225.206 нь Баянзүрх, 144.434 нь Баянгол, 96.148 нь Сүхбаатар, 110.883 нь Хан-Уул, 110.643 […]