Сонгуулийн Ерөнхий хороо 13.00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн ирцийн тухай анхны мэдээллийг өглөө. Ерөнхийлөгчийн сонгуулийн ирц 12.00 цагийн байдлаар улсын хэмжээнд 21.3 хувьтай байна. Үүнээс нийслэлд 178609 сонгогч буюу 19.6 хувь, орон нутагт 242855 сонгогч буюу 22.7 хувьд хүрчээ. Тодруулбал,
Архангай аймаг 16,5 хувь
Баян-Өлгий аймаг 8,7 хувь
Баянхонгор аймаг 29,1 хувь
Булган аймаг 22,6 хувь
Говь-Алтай аймаг 26 хувь
Говьсүмбэр аймаг 25,4 хувь
Дорноговь аймаг 24,4 хувь
Дорнод аймаг 20,5 хувь
Дундговь аймаг 22 хувь
Завхан аймаг 25 хувь
Өмнөговь аймаг 27,9 хувь
Сүхбаатар аймаг 30,4 хувь
Сэлэнгэ аймаг 24,5 хувь
Төв аймаг 23,6 хувь
Увс аймаг 22,5 хувь
Ховд аймаг 22,3 хувийн ирцтэй байна.
Сүхбаатар дүүрэгт 20,6 хувь
Чингэлтэй дүүрэг 19,5 хувь
Баянгол дүүрэг 19,2 хувь
Сонгинохайрхан дүүрэг 21,8 хувь
Багануур дүүрэг 19,7 хувь
Багахангай дүүрэг 28,7 хувь
Налайх дүүрэг 18,8 хувийн ирцтэй байна. Зарим хэсгүүдээс ирцийн мэдээ ирээгүй байгаа учраас дараагийн мэдээлэлд нэгтгэнэ гэж СЕХ-ны удирдлагууд мэдэгдлээ. 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн ирцийн мэдээг 10.00 цагт авч байсан байна. Харин энэ удаагийн ирцийн мэдээг 12.00 цагт авсан ч иргэдийн идэвхи муу, ирц тааруухан байгааг СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн мэдэгдлээ. Тиймээс иргэдийн идэвхийг сайжруулах, ирцэндээ анхаарахыг СЕХ-ноос анхааруулж байна.