Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат гэргий Д.Тунгалагийн хамт Баянзүрх дүүрэгт байрлах 1731 дүгээр хэсгийн хороонд 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өглөө.
Тэрээр саналаа өгсөний дараа “Өнөөдөр Монгол түмэн тусгаар тогтносон, бүрэн эрхт улсын иргэн гэдгээ илэрхийлж, тав дахь Ерөнхийлөгчөө сонгоно. Засгийн газраас авч байгаа олон арга хэмжээний үр дүнд эдийн засагт нааштай өөрчлөлт гарсаар байна. Ард түмэн энэ өөрчлөлтийг баталгаажуулах сонголтыг хийнэ гэдэгт эргэлзэхгүй байна.
Мөн тангараг өргөсөн ажлаа хийж буй төрийн албан хаагчид руу чиглэсэн гүтгэлгийн чанартай мэдээ, мэдээлэл гаргахгүй байхыг зарим улс төрийн хүчнүүдээс хүсье. Төр нь түвшин, түмэн олон минь амгалан байх болтугай” гэлээ.