Сонгуулийн Ерөнхий хороо хуралдаж Техникийн буюу гар тооллого явуулах тухай тогтоол баталжээ. Энэ дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн санал хураалт дуусмагц харъяа хэсгийнхээ 50 хувийг санамсаргүй сугалах аргаар сонгож гар тооллого явуулах аж.
Энэ үеэр сонгуульд оролцсон нам, сонгогчид, ажиглагчдын төлөөллийг байлцуулах юм байна.
Иргэд санал тоолох машинд саналын хуудсаа уншуулахдаа санаатай болон санамсаргүйгээр бусдад харуулах тохиолдол гардаг тул нууцлах зорилгоор СЕХ халхлах хавтасыг санал өгөх байруудад хүргүүлжээ.