baigaliin-tsever-buteegdehuun.jpg

2017-04-20 17:04
Өнөөдөр (2017.04.20) Д.Сүхбаатарын талбайд “Байгальд ээлтэй бүтээгдэхүүн-2017” үзэсгэлэн худалдаа боллоо. Арга хэмжээнд улс орны өнцөг булан бүрээс ирсэн Байгаль хамгаалах нөхөрлөлүүд өөрсдийн хийж бүтээсэн төрөл бүрийн байгалийн цэвэр бүтээгдэхүүнээ нийслэлчүүдэд танилцуулан худалдаалав. Өнөөдрийн үзэсгэлэн худалдааны явцаас монголчууд цэвэр байгалийн гаралтай бүтээгдэхүүнээ үнэлдэг болж, хүний эрүүл мэндэд тустай, элдэв сөрөг нөлөөгүй хэмээн амьдрал ахуйдаа хэрэглэх хүсэл эрмэлзлэлтэй болсныг харж болохоор байлаа. […]

zorig.jpg

2017-04-20 16:39
Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны мэндэлсний 55 жилий ойг тохиолдуулан өнөөдөр түүний гэр бүл, найз нөхөд, намын хамтран зүтгэгчид нь болон “Зориг” сангийнхан хөшөөнд нь цэцэг өргөлөө. Энэ үеэр С.Зориг агсны ах С.Баяр, “Дүү минь амьд байсан бол 55 нас хүрэх байлаа. Бид жилд хоёр удаа буюу түүний мэндэлсэн болон нас барсан өдрөөр нь энэхүү […]

dalailama-1.jpg

2017-04-20 16:36
Энэ сарын эхээр Далай лам Энэтхэгийн зүүн хойд хэсгийн Аруначал Прадеш мужид айлчилсан нь Бээжингийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан юм. Учир нь Энэтхэгийн захиргаанд байдаг энэ мужийн зарим хэсгийг Хятад улс өөрийн газар нутаг гэж үзэн “өмнөд Төвд” гэж нэрлэдэг. Тэгвэл эсэргүүцлийг нь үл тоон айлчлалыг үргэлжлүүлсэн Далай лам болон Энэтхэгийн засгийн газраас Хятад улс хариугаа […]

камера.jpg

2017-04-20 16:01
“Фэйсбүүк” компаниас шинэ загварын камераа танилцууллаа. Энэ нь  360 градус эргэдэг “Surround 360” камер бөгөөд 6 болон  24 камертай хоёр хувилбарыг танилцуулжээ. Энэ оны сүүлчээр худалдаанд гаргахаар төлөвлөлж байгаа юм байна. Шинэ камер урагш, хойш, дээш, доош, баруун, зүүн гэсэн зургаан чиглэлд чөлөөтэй эргэх ажээ.  

bat-erdene.jpg

2017-04-20 15:44
Зэвсэгт хүчний Таван толгой дахь сургалтын төвд гар бөмбөг дэлбэрч хоёр хүн амиа алдаж, найман хүн шархадсан харамсалтай хэрэг гарсанаас хойш байр сууриа илэрхийлээгүй Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ өнөөдөр анх удаа сэтгүүлчид ам нээсэн байна. Сөрөг хүчин УИХ дахь АН-ын бүлэг энэ хэрэг явдалтай холбогдуулан Батлан хамгаалахын сайд огцрох ёстой хэмээн мэдэгдээд байгаа. АН-ын бүлгийн […]

pyramid.jpg

2017-04-20 15:37
Олон төрлийн пирамид сүлжээний үйл ажиллагааг иргэд хууль бусаар явуулж, бусдыг залилсан хэрэг гарсаар байна. Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст энэ төрлийн хууль бус үйлдэлтэй холбоотой гомдол мэдээллүүд ирсний дагуу шалгаж эхэлжээ. Иргэдийн их хэмжээний мөнгө хөрөнгийг залилсан “Жи тайм” сүлжээний хэргийг Мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэст шалгаж, мөрдөн байцаалтын ажиллагаа […]

машины-хулгай.jpg

2017-04-20 15:29
Автомашины толь хулгайлах явдал газар авчээ. Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 27 дугаар байрны гадна зогсоолд байсан иргэн Г-ийн “Тоуоta Рrius-30” автомашины хоёр ширхэг толины хавтас, Номин их дэлгүүрийн зогсоол дээр байсан иргэн Ц-ын “Тоуоta prius-20” автомашины зүүн талын толины хавтас, “Royal House“ зочид буудлын гадна зогсоолд байсан Ц-ын “Тоуоta Рrius-30” автомашины хоёр ширхэг толины […]

erdene.jpg

2017-04-20 15:21
УИХ дахь МАН-ын бүлгийн хэрүүл ил болж, тус намаас парламентад сонгогдсон гишүүд Ж.Эрдэнэбатын Засгийн газрын хуйвалдаан, концессын гэрээ тойрсон бялууг хэвлэлүүдээр илчилсэн халуун өдрүүд үргэлжилж байна. Дуулиантай хамт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаярын Цагаан суврагын ордыг Оюутолгойн ордтой холбох дэд станцыг байгуулах концессын гэрээний асуудал ил болов. Үүнтэй зэрэгцэн Н.Номтойбаяр УИХ-ын Байнгын хороон дээр мэдээлэл […]

Эрдэнэбат.jpg

2017-04-20 15:12
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат АНУ-ын Гилеад Сайнсес компанийн Ази Номхон Далайн орнууд хариуцсан захирал Бен Камарк эргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Архангай аймгийн “Элэгний эмгэггүй Архангай” төсөлд дэмжлэг үзүүлж дэлхийн улс орнуудад хэрэгжүүлдэг “Хүртээмж”  хөтөлбөрийнхөө хүрээнд Гилеад Сайнсес компаниас 3000 хүн тун Харвони эм хандивлахаар шийдвэрлэж эхний 1000 хүн тун эм хэрэглэгчиддээ хүрээд байна. […]

гадаад.jpg

2017-04-20 15:02
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп гадаадад ажиллах ажилчдын визийн журамд өөрчлөлт орууллаа. Тэрбээр өчигдөр (2017.04.19) Висконсин мужийн “Снап-он” үйлдвэрт зочилсныхоо дараа “Америк бараа бүтээгдэхүүнийг худалдаж ав, Америк хүнийг ажиллуул” нэртэй зарлигт гарын үсэг зуржээ. Ингэснээр тус улсын төрийн байгууллагууд дотоодын компаниудын бараа бүтээгдэхүүнийг дэмжих болон гадаад ажилчдад зориулсан H-B1 визэнд өөрчлөлт орох юм. Энэ визээр Трампын […]