Энэ сарын эхээр Далай лам Энэтхэгийн зүүн хойд хэсгийн Аруначал Прадеш мужид айлчилсан нь Бээжингийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан юм. Учир нь Энэтхэгийн захиргаанд байдаг энэ мужийн зарим хэсгийг Хятад улс өөрийн газар нутаг гэж үзэн “өмнөд Төвд” гэж нэрлэдэг. Тэгвэл эсэргүүцлийг нь үл тоон айлчлалыг үргэлжлүүлсэн Далай лам болон Энэтхэгийн засгийн газраас Хятад улс хариугаа өвөрмөц аргаар авчээ.
Өчигдөр буюу Лхагва гарагт Хятадын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Лю Кан мэдээлэл хийхдээ “Хятадын засгийн газрын нэр сольсон үйлдэл нь хууль ёсны” гээд “нөгөө талаас энэ нь өмнөд Төвдийг өөрийн газар нутаг гэж үздэг Хятадын засгийн газрын бодлого түүх, соёлын талаасаа батлагдаж байгаагийн илрэл” гэж тайлбарлажээ.
“Шинэ нэрнүүд нь энэ нутагт үе залган амьдарч ирсэн Төвд, Монпа угсааны хүмүүсийн хэрэглэдэг нэрс юм” гэж Лю Кан хэлсэн байна. Эдгээр нэрнүүд нь Вогянлин, Мила Ри, Чойдэнгарбо Ри, Майнчука, Бүмо Ла, Намкапуб Ри гэжээ. Одоогоор Энэтхэгийн засгийн газар ямар нэг хариу мэдэгдэл хийгээгүй байна.
Эх сурвалж: ikon.mn
1 comment
Mongoliig 1 odor iim bolgoh oirhon baindaa