2017-04-20 15:291min00

Сэрэмжлүүлэг: Автомашины толио хулгайд алдахаас болгоомжил

машины хулгай

Автомашины толь хулгайлах явдал газар авчээ. Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 27 дугаар байрны гадна зогсоолд байсан иргэн Г-ийн “Тоуоta Рrius-30” автомашины хоёр ширхэг толины хавтас, Номин их дэлгүүрийн зогсоол дээр байсан иргэн Ц-ын “Тоуоta prius-20” автомашины зүүн талын толины хавтас, “Royal House“ зочид буудлын гадна зогсоолд байсан Ц-ын “Тоуоta Рrius-30” автомашины хоёр ширхэг толины хавтас зэргийг  хулгайлсан Д гэгч этгээдийг  урьд шөнө цагдаа нар  барьжээ. Д нь тодорхой оршин суух хаяггүй нэгэн бөгөөд хулгайлсан толинуудаа биедээ ч явахад  үеэр саатуулжээ. Хэргийг Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.

Иймд иргэдийг сонор сэрэмжтэй байж автомашинаа зогсоол дээр удаан орхихгүй байх, дохиолол суулгахыг цагдаа нар сэрэмжлүүллээ.