АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп гадаадад ажиллах ажилчдын визийн журамд өөрчлөлт орууллаа. Тэрбээр өчигдөр (2017.04.19) Висконсин мужийн “Снап-он” үйлдвэрт зочилсныхоо дараа “Америк бараа бүтээгдэхүүнийг худалдаж ав, Америк хүнийг ажиллуул” нэртэй зарлигт гарын үсэг зуржээ. Ингэснээр тус улсын төрийн байгууллагууд дотоодын компаниудын бараа бүтээгдэхүүнийг дэмжих болон гадаад ажилчдад зориулсан H-B1 визэнд өөрчлөлт орох юм. Энэ визээр Трампын гэргий тэргүүн хатагтай Мелания Трамп тус улсад нэвтэч, загварын гараагаа эхлүүлж байсан. Мөн Фэйсбүүк компанийн ажилчдын 15 хувь нь уг визээр ажилладаг байна.
Америк өнгөрсөн жилүүдэд H-B1 визийг зөвхөн нарийн мэргэжил, ялангуяа технологийн салбарт гадны ажилтнуудад олгохоор хуульчилсан боловч хятад ажилтнуудад ажлын байр алдсан хэмээн үзэж байгаа аж. БНХАУ дэлхийн худалдааны байгууллагад элссэнээс хойш нийт 70 мянга гаруй ажлын байрыг нь булаажээ.