121212.jpg

2017-04-04 12:03
Монгол, Хятадын хилийн боомтууд өнөөдөр (2017.04.04) ажиллахгүй. БНХАУ-д ханш нээх баярын өдөр тохиож буй тул боомтууд амарч байгаа юм. Харин олон улсын галт тэрэг болон агаарын тээвэрлэгч авиакомпанийн нислэгүүд хуваарийн үйлчилгээ үзүүлэх юм байна.

UIH-chuulgan.jpg

2017-04-04 11:57
УИХ-ын хаврын чуулган маргааш (2017.04.05) эхэлнэ. Хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллын эхэнд ОУВС-тай хамтран хэрэгжүүлэх санхүүгийн өргөтгөсөн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, 2017 оны улсын төвлөрсөн төсөвт тодотгол хийх асуудлыг хэлэлцэх юм.

010101.jpg

2017-04-04 11:53
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж маргааш  УИХ-ын хаврын чуулганыг нээж үг хэлнэ. Хуралдаан 10:00 цагт эхлэх юм.  Монгол Улсын Yндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Ерөнхийлөгч УИХ-ын чуулганд өөрийн тааллаар оролцож болно” хэмээн заасан байдаг.

01-6.jpg

2017-04-04 11:31
Цагаан ордон Ерөнхийлөгч Дональд Трампын твиттер хуудсанд жиргээ болгоныг Америкийн Үндэсний Архивийн газар албан ёсоор хадгалж байгаа талаар мэдээлэв. Архивт Трампын твиттерт байгаа болон алдаатай бичээд устгасан бүх бичвэрүүд баримт хэлбэрээр үлдэж байгаа аж. Трамп твиттерт бичсэн мөрүүддээ үг үсгийн алдаа гарган түүнийгээ устгаад дахин засварлаж нийтэлдэг байна. Өнгөрсөн долоо хоногт Ардчилсан намын хоёр сенатор […]

055050.jpg

2017-04-04 11:18
Жил бүрийн дөрөвдүгээр сарын 1-ээс зургаадугаар сарын 15-н хүртэл  загас агнахыг хориглодог. Амьтаны тухай хуульд заасны дагуу энэ үеэр загас агнуур хориотой. Учир нь энэ үеэр загасны үржлийн эд оргил үе байдаг байна. Энэ хоёр сарын хугацаанд загас нь 20 дахин үрждэг ажээ. Манай оронд 11 овгийн 36 төрөл, 70 гаруй зүйлсийн загас бий. Эдгээрийн […]

7878.jpg

2017-04-04 10:49
Ипотекийн санхүүжилттэй холбоотойгоор иргэд “Монголбанк”-инд гомдол мэдүүлэх болжээ. Учир нь зарим банк “төв банкнаас санхүүжилт олгохгүй байгаа, 8 хувийн зээл зогссон” гэх зэрэг худал мэдээлэл өгсөн байна. Монгол банкны зүгээс ипотекийн санхүүжилтийн шинэчилсэн журмын дагуу сар бүр санхүүжилтээ олгож байгаа аж. Иймд тус банкнаас арилжааны банкиудад ипотекийн зээлийн санхүүжилтийн тухай үнэн бодит мэдээллээр хангахыг хүссэн […]

8989.jpg

2017-04-04 10:28
Нийслэлд 900 гаруй том оврын автобус үйлчилгээнд явж байна.  Үүнээс 200 автобусанд хөдөлгөөнт камер суурилуулжээ. Нийслэлийн тээврийн газар болон нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг аж ахуй нэгж, байгууллагууд хамтран тус хяналтын камерыг ажиллуулж эхэлсэн байна. Энэ нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилготой аж. Цаашид такси үйлчилгээ үзүүлдэг тээврийн хэрэгслүүдэд байршуулах […]

020202.jpg

2017-04-04 10:03
Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд ОУПХ-ны 136-р чуулганд оролцож буй Арабын Нэгдсэн Эмират Улсын Холбооны үндэсний зөвлөлийн дарга, доктор Амал Абдулла Аль Кубаиситай уулзлаа. УИХ-ын дарга М.Энхболд “Та бид хоёр Абу Дабид гурван сарын өмнө уулзаж, парламент хоорондын хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурж байсан. Манай Эрчим хүчний сайд АНЭУ-д болсон сэргээгдэх […]

232323.jpg

2017-04-04 09:57
Хошин урлагийн үе үеийн уран бүтээлчид, шог зохиолч, зураач, элэглэгчид, хошин урлагийн продакшнууд нэгэн тайзнаа чуулж, өөрсдийн сор болсон бүтээлүүдээ толилуулахын зэрэгцээ шилдгүүдээ тодруулдаг “Азтай бадарчин” Монголын хошин урлагийн их наадам ард түмэндээ эргэн ирлээ. Хошин урлагийнхан өчигдөр Соёлын төв өргөөний тайзнаа чуулж, шилдгүүдээ шалгарууллаа. Монголын хошин урлагийн академийн санаачлагаар Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газрын […]