7777.jpg

2017-03-22 10:29
Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр өнөөдөр ихэнх нутгаар үүлэрхэг, баруун аймгуудын ихэнх нутаг болон төв,  23-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, төв, говийн аймгуудын нутгаар их  хэмжээний нойтон цас, 24-нд говийн аймгуудын нутаг, төв болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 25-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, салхи 23-нд говь тал хээрийн нутгаар 12-14 […]

5555-1.jpg

2017-03-22 10:01
Нью-Йорк хотноо болж буй НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн Эмэгтэйчүүдийн аж байдлын комисс (ЭАБК)-ын 61 дүгээр чуулганд оролцож буй Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгчид “Охид, эмэгтэйчүүдийн асуудлаарх Мянганы хөгжлийн зорилтуудын хэрэгжилт, сорилт бэрхшээлүүд” сэдвээр сайн дурын илтгэлээ гуравдугаар сарын 17-нд танилцуулав. Илтгэлд Монгол Улс Мянганы хөгжлийн зорилт (МХЗ)-ын хүрээнд охид, эмэгтэйчүүдийн хүний эрх, жендерийн тэгш […]

011-5.jpg

2017-03-22 08:10
Өнөөдөр Монгол хүн сансарт ниссэн өдөр. 1981 оны гуравдугаар сарын 22-ны энэ өдөр Монголын анхны сансрын нисгэгч Ж.Гүррагчаа Байконур дахь сансрын буудлаас ЗХУ-ын сансрын нисэгч Владимир Жанибековын хамт “Союз-39” хөлгөөр сансарт ниссэн юм. Батлан хамгаалахад туслах нийгэмлэг болон Монгол-Зөвлөлтийн найрамдлын нийгэмлэгийн Төв Зөвлөлийн дарга, Ардын их хурлын орлогч дарга, депутатаар гурван удаа сонгогдож, Улсыг агаарын […]

001-13.jpg

2017-03-21 21:10
Дэд бүтцийн сайд асан С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэг 18 жил олон нийтийн дунд оньсого дэгдээсэн. Өнгөрсөн онд энэ хэрэгт буруутгагдсан  Т.Чимгээ, Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарт шүүхээс 24-25 жилийн хорих ял оноосон бөгөөд долоо хоногийн өмнө давж заалдах шатны шүүх ч анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байгаа. Гэсэн хэдий ч шүүх хурлын шийдвэр олон […]

55550000.jpg

2017-03-21 17:50
Оросын сөрөг хүчний улс төрч, блогчин Алексей Навальныйн ирэх онд ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ зарлаад байгаа билээ. Тэгвэл үл таних нэгэн иргэн түүний нүүр лүү эмнэлгийн ариутгагч бодис цацсан хэрэг өчигдөр (2017.03.20) гарчээ. Тухайн үед Навальный Барнаулд өөрийн Авлигатай Тэмцэх Сангийн салбарыг нээхээр ирээд байсан юм байна. Тэрбээр энэ явдлыг эрх баригчдын явуулага гэж […]

01-31.jpg

2017-03-21 17:37
Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Багшийн мэргэжил дээшлүүлэх институтын хамтран зарласан багшлах эрх олгох шалгалтын бүртгэл өнөөдөр (2017.03.21) дуусч байна. Онлайнаар бүртгэсэн энэ шалгалтыг шинээр сургууль төгссөн ЕБС, цэцэрлэгийн багш нар болон багшийн ажлаа гурваас дээш жил хийгээгүй завсардсан хүмүүс өгч байгаа юм. Энэ сарын 26-нд эхлэх шалгалтанд 1500 багш бүртгүүлсэн байна.

000000-2.jpg

2017-03-21 17:12
Нийслэлийн Засаг даргын тамгын газар Европын сэргээн босголт хөгжлийн банктай “Ногоон хотууд” хөтөлбөрийг хэрэгжүүлэх харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Уг арга хэмжээнд нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, Европын сэргээн босголт хөгжлийн банкны Төв Ази, Монгол, Орос улс хариуцсан захирал Наталиа Канженкова болон бусад албаныхан оролцов. Санамж бичигт […]

2322.jpg

2017-03-21 17:00
Сүүлийн есөн жилийн хугацаанд анх удаа нийслэл Токио хотод сакура цэцэг өмнөд нутгуудынхаас эрт цэцэглэсэн байна. Тус хотын шинто шашны Ясүкүни сүм дэх Алс Дорнодын сортын интоорын модонд анхны цэцэг дэлбээлжээ. “Тусгай хяналтанд” байдаг модонд эхний таван цэцэг дэлбээлэх үед Токиогийн сакура цэцэглэх улирлыг албан ёсоор эхэлсэнд тооцдог аж. Цэцэг дэлбээлэх явцыг 3 дугаар сарын […]

3232.jpg

2017-03-21 16:33
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ирэх дөрөвдүгээр сард ОХУ-д айлчлал хийх гэнэ. Ерөнхий сайдын хойд хөршид хийх айлчлалын талаар өнөөдөр (2017.03.21) Монгол Улсын Шадар сайд, Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн дарга У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгчийн Хэрэг эрхлэх газрын орлогч дарга Павел Михайлович Фрадковтой ярилцсан байна. Энэхүү айлчлал нь Ерөнхий сайдын ОХУ-д хийх анхны айлчлал болох […]

010101-7.jpg

2017-03-21 16:20
НҮБ-ийн Ерөнхий Ассамблейгаас гуравдугаар сарын 21-ны өдрийг Дауны Хам Шинжийг олон нийтэд зөвөөр таниулах Дэлхийн өдөр болгон зарласан байдаг. Энэхүү өдрийг Монголын дауны холбоо 2012 оноос эхлэн тэмдэглэж байгаа юм. Даунтай хүмүүсийн эрхийг хамгаалах өдрийн хүрээнд дэлхий нийтээрээ дауны хам шинжтэй хүний эрхийн төлөө, тэднийг нийгэмд тэгш оролцоотой байхын төлөө, мөн дауны хам шинжтэй хүмүүсийн […]