Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ирэх дөрөвдүгээр сард ОХУ-д айлчлал хийх гэнэ. Ерөнхий сайдын хойд хөршид хийх айлчлалын талаар өнөөдөр (2017.03.21) Монгол Улсын Шадар сайд, Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн дарга У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгчийн Хэрэг эрхлэх газрын орлогч дарга Павел Михайлович Фрадковтой ярилцсан байна. Энэхүү айлчлал нь Ерөнхий сайдын ОХУ-д хийх анхны айлчлал болох юм.