2017-03-21 21:101min011

С.Зоригийн хэргийн зарим баримтыг нууцын зэрэглэлээс гаргажээ. Видео шууд үзэх

001

Дэд бүтцийн сайд асан С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэг 18 жил олон нийтийн дунд оньсого дэгдээсэн. Өнгөрсөн онд энэ хэрэгт буруутгагдсан  Т.Чимгээ, Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарт шүүхээс 24-25 жилийн хорих ял оноосон бөгөөд долоо хоногийн өмнө давж заалдах шатны шүүх ч анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байгаа.

Гэсэн хэдий ч шүүх хурлын шийдвэр олон нийтэд итгэл үнэмшил төрүүлэхгүй байгаа юм. Иргэд цахим орчинд хэргийн зарим баримтыг нээлттэй болгох ёстой гэсэн саналыг тавьсаар байна. Тэгвэл Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Төрийн нууцын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 4-т заасныг үндэслэн Т.Чимгээ, Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарт холбогдох Эрүүгийн хэрэгт авагдсан баримт бичигт агуулагдаж байгаа төрийн нууцыг хуульд заасан хүрээнд ил болгохыг зөвшөөрсөн байна.

Видео шууд үзэх