Тариаланчид 10 сая ам.долларын хөнгөлттэй зээл авна2017-03-27 12:03Энэ онд Засгийн газар ОХУ-аас трактор, техник тоног төхөөрөмж авахаар болсон байна. Арван сая төгрөгийн үнэ бүхий эдгээр техникийг газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдэд бага хүүтэй зээлээр олгох гэнэ.Дэлгэрэнгүй
Уралдаж явсан автомашин шатаж, ШТС дэлбэрэх дөхжээ2017-03-27 11:54Цайз захын урд замд нэгэнтэйгээ уралдаж байсан хоёр машин осолджээ. 48-34 УНН улсын дугаартай “Аксент” маркийн суудлын автомашин тормоз бариагүйгээс урсгал сөрөн, замын хамгаалалтын хашлага мөргөн онхолдож, улмаар шатахуун түгээгүүрийн баганыг мөргөн шатаж эхэлсэн байна. Энэ хэрэг Баянзүрх дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрт болж, “Шунхлай” компанийн шуурхай зохицуулалтын албанд ослын дуудлагыг өгчээ. Цагдаагийн газрын 102, […]Дэлгэрэнгүй
Улсын хэмжээнд мал төллөлт 7.3 хувьтай байна2017-03-27 11:35Улсын хэмжээнд нийт 26.2 сая мал төллөнө гэдгийг ХХААХҮЯ-аас мэдээллээ. Өнөөдрийн (2017.03.27) байдлаар нийт мал төллөлт 7.3 хувьтай буюу 1.8 сая сая мал төллөсөн байна. Энэ нь өмнөх долоо хоногтой харьцуулахад 968.0 мянгаар нэмэгдсэн гэсэн үг аж. Нийт 1.7 сая төлийн 93 хувь нь бойжиж байгаа юм байна.Дэлгэрэнгүй
ОХУ-д авлигын эсрэг жагсаал болж, олон хүн баривчлагджээ2017-03-27 11:32Оросын олон хотод ням гаргт (2017.03.26 ) авлигыг эсэргүүцсэн жагсаал болсон байна. В.Путиныг 2012 онд дахин Ерөнхийлөгчөөр сонгогдох үед болсон эсэргүүцлийн хөдөлгөөнөөс хойш анх удаа болсон жагсаалын улмаас эрх Москвад 785 хүнийг баривчилан саатуулжээ. Жагсаалыг Ерөнхий сайд Дмитрий Медведевийн нэг тэрбум ам.долларын үнэтэй харшийн талаар мэдээлсэн Оросын сөрөг хүчний улс төрч Александр Навальный жагсаалын зохион […]Дэлгэрэнгүй
Цасан шуурганаар нийт 423 иргэнд тусламж үзүүлжээ2017-03-27 11:20Өнгөрсөн долоо хоногт орон нутагт цас, цасан шуурганы улмаас иргэд төөрөх, алга болох, зам боогдох тохиолдол гарсан. Тухайлбал, 11 аймгийн 40 суманд Онцгой байдлын 54 удаагийн дуудлагаар сураггүй болсон 98 иргэнээс 91-ийг нь эсэн мэнд олжээ. Мөн Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Увс зэрэг аймагт Засаг даргын захирамжаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарласан юм. Онцгой […]Дэлгэрэнгүй
Нийслэлийн ардчилсан намын даргад өрсөлдөгчид хэн нь хэн бэ?2017-03-27 10:59Ш.ТҮВДЭНДОРЖ Д.БАТТУЛГА Mэргэжил, боловсрол, эрдмийн зэрэг цол Дээд Радио холбооны инженер Эрх зүйч Хууль зүйн ухааны доктор ДээдЦахилгааны инженер Бакалавр Улс төрийн замнал Ардчилсан Хувьсгалын анхдагчдын нэг Намын үүрийн дарга Чингэлтэй Дүүргийн АН дарга АН-н ЕНБДарга НАН-ын дарга (тайлбар: 2012 оны НИТХ-ын сонгуульд Ардчилсан намыг анх удаа олонхи болгоод ажлаа Э.Бат-Үүлд хүлээлгэн өгөв) […]Дэлгэрэнгүй
Лондон хотноо амиа алдагсдад хүндэтгэл үзүүлэв2017-03-27 10:50Иракийн хэт даврагч “Халифатын вант улс” бүлэглэлийн гишүүн Халид Масуд гэгч Британийн нийслэл Лондон хотноо халдлага үйлдсэн. Олныг цочирдуулсан энэ хэрэгт дөрвөн хүн амиа алдсан билээ. Халдлага болсон Вэстминстерийн гүүрэн дээр өчигдөр исламын шашинтай бүсгүйчүүд амиа алдагсдад хүндэтгэл үзүүлжээ. Бүсгүйчүүд цэнхэр өнгийн гивлүүр зүүж, гар гараасаа барьцгаан, дуугаа хураан таван минут зогссон аж. Дурсгалын арга […]Дэлгэрэнгүй
Завхан аймгийн Тэлмэн суманд хорио цээрийн дэглэм тогтоов2017-03-27 10:02Завхан аймгийн Тэлмэн суманд малчин А-гийн хоёр нохой галзуу өвчин туссан болох нь тогтоогджээ. Тус сумын Нуур багийн “Баруун гуу” гэдэг газар малчных байрлаж байсан бөгөөд энэ сарын 14-ны өдөр аймгийн Онцгой байдлын газар дуудлага ирсний дагуу шалгасан байна. Өвчилсөн нохойг устгаж, дээж аван аймгийн Мал эмнэлэг, ариун цэврийн лабораторид шинжлүүлсэн аж. Тиймээс тус суманд […]Дэлгэрэнгүй
Г.Дэнзэнг маргааш шүүнэ2017-03-27 09:47Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүргэн гэдгээр олны танил болсон Г.Дэнзэн нарын таван хүнд холбогдох хэргийн шүүх хурал маргааш (2017.03.27) болно. Өнгөрсөн долоо хоногийн даваа гаригт түүний шүүх хурал болох байсан ч хойшилсон юм. Шүүх хурал Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно. ЗГХЭГ-ын дэд даргаар ажиллаж байсан түүнийг “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн […]Дэлгэрэнгүй
УИХ-ын дарга М.Энхболд Японыг зорилоо2017-03-27 09:26Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр өнөөдөр (2017.03.27) эх орноосоо мордлоо. Тэрбээр айлчлалынхаа үеэр Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ, Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Оошима, Зөвлөхүүдийн танхимын дарга Ч.Датэ нартай уулзана. Түүнчлэн УИХ-ын дарга М.Энхболдод Япон Улсын Гадаад хэргийн сайд Ф.Кишида, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Я.Шиозаки, Шадар сайд бөгөөд Сангийн сайд Т.Асо […]Дэлгэрэнгүй