001-13.jpg

2017-03-21 21:10
Дэд бүтцийн сайд асан С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэг 18 жил олон нийтийн дунд оньсого дэгдээсэн. Өнгөрсөн онд энэ хэрэгт буруутгагдсан  Т.Чимгээ, Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарт шүүхээс 24-25 жилийн хорих ял оноосон бөгөөд долоо хоногийн өмнө давж заалдах шатны шүүх ч анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байгаа. Гэсэн хэдий ч шүүх хурлын шийдвэр олон […]

55550000.jpg

2017-03-21 17:50
Оросын сөрөг хүчний улс төрч, блогчин Алексей Навальныйн ирэх онд ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ зарлаад байгаа билээ. Тэгвэл үл таних нэгэн иргэн түүний нүүр лүү эмнэлгийн ариутгагч бодис цацсан хэрэг өчигдөр (2017.03.20) гарчээ. Тухайн үед Навальный Барнаулд өөрийн Авлигатай Тэмцэх Сангийн салбарыг нээхээр ирээд байсан юм байна. Тэрбээр энэ явдлыг эрх баригчдын явуулага гэж […]

01-31.jpg

2017-03-21 17:37
Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Багшийн мэргэжил дээшлүүлэх институтын хамтран зарласан багшлах эрх олгох шалгалтын бүртгэл өнөөдөр (2017.03.21) дуусч байна. Онлайнаар бүртгэсэн энэ шалгалтыг шинээр сургууль төгссөн ЕБС, цэцэрлэгийн багш нар болон багшийн ажлаа гурваас дээш жил хийгээгүй завсардсан хүмүүс өгч байгаа юм. Энэ сарын 26-нд эхлэх шалгалтанд 1500 багш бүртгүүлсэн байна.

000000-2.jpg

2017-03-21 17:12
Нийслэлийн Засаг даргын тамгын газар Европын сэргээн босголт хөгжлийн банктай “Ногоон хотууд” хөтөлбөрийг хэрэгжүүлэх харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Уг арга хэмжээнд нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, Европын сэргээн босголт хөгжлийн банкны Төв Ази, Монгол, Орос улс хариуцсан захирал Наталиа Канженкова болон бусад албаныхан оролцов. Санамж бичигт […]

2322.jpg

2017-03-21 17:00
Сүүлийн есөн жилийн хугацаанд анх удаа нийслэл Токио хотод сакура цэцэг өмнөд нутгуудынхаас эрт цэцэглэсэн байна. Тус хотын шинто шашны Ясүкүни сүм дэх Алс Дорнодын сортын интоорын модонд анхны цэцэг дэлбээлжээ. “Тусгай хяналтанд” байдаг модонд эхний таван цэцэг дэлбээлэх үед Токиогийн сакура цэцэглэх улирлыг албан ёсоор эхэлсэнд тооцдог аж. Цэцэг дэлбээлэх явцыг 3 дугаар сарын […]

3232.jpg

2017-03-21 16:33
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ирэх дөрөвдүгээр сард ОХУ-д айлчлал хийх гэнэ. Ерөнхий сайдын хойд хөршид хийх айлчлалын талаар өнөөдөр (2017.03.21) Монгол Улсын Шадар сайд, Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн дарга У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгчийн Хэрэг эрхлэх газрын орлогч дарга Павел Михайлович Фрадковтой ярилцсан байна. Энэхүү айлчлал нь Ерөнхий сайдын ОХУ-д хийх анхны айлчлал болох […]

010101-7.jpg

2017-03-21 16:20
НҮБ-ийн Ерөнхий Ассамблейгаас гуравдугаар сарын 21-ны өдрийг Дауны Хам Шинжийг олон нийтэд зөвөөр таниулах Дэлхийн өдөр болгон зарласан байдаг. Энэхүү өдрийг Монголын дауны холбоо 2012 оноос эхлэн тэмдэглэж байгаа юм. Даунтай хүмүүсийн эрхийг хамгаалах өдрийн хүрээнд дэлхий нийтээрээ дауны хам шинжтэй хүний эрхийн төлөө, тэднийг нийгэмд тэгш оролцоотой байхын төлөө, мөн дауны хам шинжтэй хүмүүсийн […]

0151515.jpg

2017-03-21 16:11
Нийслэлийн нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч – нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаагаар ахлуулсан “Улаанбаатар марафон-2017” олон улсын бүх нийтийн гүйлтийг зохион байгуулах ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа. Бүх нийтийн гүйлтийг БСШУСЯ, нийслэлийн Захирагчийн ажлын алба, нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын Үндэсний Олимпийн хороо, Монголын хэт холын марафон гүйлтийн холбоо, МОХ зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулах […]

747474.jpg

2017-03-21 15:52
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралд жирэмсэн эмэгтэй дөнгөж сая төржээ. Иргэдийн төлөөлөгчөөр оролцож байсан Б.Чимгээ нь 3.2 кг хүүтэй болж  шүүгчийн туслах Б.Солонго эх барьж авчээ. Эмэгтэйн дөрөв дэх төрөлт аж.  Одоогоор эх, хүүхдийн биеийн байдал сайн байгаа бөгөөд нярайг ээжийн хамт 1-р төрөх эмнэлэгт хүргэжээ.

5555.jpg

2017-03-21 15:37
Өнөө өглөө (2017.03.21) )  Баянзүрх дүүргийн Сансарын тунель орчимд 09:36 цагт зорчигч тээвэрлэж явсан автобусанд гал гарч шатсан. Зорчигч тээврийн энэ автобус нь Баруун-Салаа, Халдвартын чиглэлд үйлчилж байсан УБГ-3671 улсын дугаартай автобус байжээ. Тухайн үед долоон зорчигч сууж явсан гэж нийслэлийн Тээврийн газрын дарга Д.Отгонбаатар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх үеэр хэлэв. Галын дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн […]