fgdgadgadgag.jpg

2022-04-21 15:34
Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль 2022 оны хоёрдугаар сарын 25-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн билээ. Уг хуулиар “виртуал хөрөнгө”-ийг аливаа улсын албан ёсны мөнгөн тэмдэгт, үнэт цаасны дижитал хэлбэр, эсхүл Монголбанкны зөвшөөрөлтэй цахим мөнгөнөөс бусад дижиталаар шилжүүлэх, арилжаалах боломжтой төлбөрийн, эсхүл хөрөнгө оруулалтын зорилгоор ашиглагдах үнэ цэнийн дижитал илэрхийлэл бүхий эдийн бус хөрөнгийг хэлнэ […]

jav.jpeg

2022-04-21 09:31
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар төсвийн тодотголыг хэлэлцсэн байна. Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан гишүүний асуултад хариулах үеэр “НӨАТ-ын сугалааг энэ сараас явуулахаа болино” гэжээ. Тэрбээр “НӨАТ-ын тогтолцоог аль болох хөндмөөргүй байна. Сүүлийн 32 жилийн хугацаан дахь хамгийн зөв татварын тогтолцооны нэг систем юм. Энэ бол дэлхийн 162 улсад байдаг сонгодог тогтолцоо. НӨАТ-ын 10 хувь өндөр […]

awto1.jpg

2022-04-20 14:54
Төрийн үйлчилгээний автомашинуудыг торгууль төсвөөс гардаг учраас замын хөдөлгөөний дүрэм журам биелүүлдэггүй болох нь шилэн дансны баримтаас тодорхой харагдаж байна. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын харьяа Засгийн газрын авто баазаас Замын хөдөлгөөний удирдах төвийн данс руу 2021 оны есдүгээр сард “ТОРГУУЛИЙН ТӨЛБӨР” гэсэн утгатай 33.108.100 төгрөгийн шилжүүлэг хийгдсэнийг уншигч та бүхэн дараах зургаас харж болно. […]

дизель.jpg

2022-04-20 13:56
Уул уурхай, газар тариалан, бүтээн байгуулалтын ажлын бэлтгэл эхлэх энэ үед дизелийн түлшний үнийг өнөөгийн түвшинд тогтвортой хадгалах, хангамжийг тогтвортой байлгах хүрээнд дизелийн түлшний онцгой албан татварын хэмжээг 2022 оны долдугаар сарын 1-ний өдрийг хүртэл бууруулж, тонн нь “O”төгрөг болголоо. Дотоодын зах зээлд борлуулж байгаа дизелийн түлшний хангамж, нийлүүлэлт, жижиглэнгийн үнийг тодорхой түвшинд байлгах холбогдох […]

tsets.jpg

2022-04-20 10:54
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хувийн хэвшлийн сургууль, цэцэрлэгт төрөөс олгодог хувьсах зардлыг хоёр дахин нэмэх шийдвэрийг гаргаад байна. Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан “Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй багтаамж буюу нийт суралцах ёстой хүүхдийн тооноос 2,5 дахин нэмэгдсэн сургууль, цэцэрлэгийн судалгааг гаргасан. Тэнд сургууль, цэцэрлэг ажиллуулах тохиолдолд одоо өгч байгаа нэг сая төгрөгийн хувьсах зардлыг […]

bank.jpeg

2022-04-20 10:13
Хөдөө аж ахуйг дэмжих зээлд нийт 380 тэрбум төгрөгийг 3.0 хувийн хүүтэйгээр арилжааны банкны эх үүсвэрээс олгож Засгийн газраас нийт зээлийн хүүгийн 10.65 нэгж хувийн хүүгийн дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэсэн.

56435029-pic4_zoom-1000x1000-33329.jpg

2022-04-19 13:47
Дэлхийн банк Монголын эдийн засгийн тайланг танилцууллаа. Цар тахал болон Орос-Украины дайнаас үүдэлтэй сөрөг нөлөө Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг бууруулж, оны эцэст нийт эдийн засаг 2.5 хувьд хүргэж болзошгүй байгаа талаар Дэлхийн банк мэдэгдлээ. Монгол Улсын экспортын голлох түүхий эдийн үнэ дэлхийн зах зээлд өндөр байгаа, мөн Засгийн газраас иргэд, ААН-ийн орлогыг дэмжих өргөн […]