Он гарсаар 1,680 иргэнд ипотекийн зээл олгожээ

Дээрх зээлдэгчдэд нийт 141.5 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгоод байгаа талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Он гарсаар дөрөвдүгээр сарын 14-ний өдрийн байдлаар 1,680 иргэн орон сууцны 6 хувийн зээлд хамрагджээ.
Дээрх зээлдэгчдэд нийт 141.5 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгоод байгаа талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Ипотекийн зээл авсан иргэдийн:
- 1,161 нь буюу 69 хувь нь Улаанбаатар хотод,
- 519 нь буюу 32 хувь нь орон нутагт авсан байна.