Б.Жавхлан: НӨАТ-ын сугалааг энэ сараас явуулахгүй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар төсвийн тодотголыг хэлэлцсэн байна. Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан гишүүний асуултад хариулах үеэр “НӨАТ-ын сугалааг энэ сараас явуулахаа болино” гэжээ.
Тэрбээр “НӨАТ-ын тогтолцоог аль болох хөндмөөргүй байна. Сүүлийн 32 жилийн хугацаан дахь хамгийн зөв татварын тогтолцооны нэг систем юм. Энэ бол дэлхийн 162 улсад байдаг сонгодог тогтолцоо. НӨАТ-ын 10 хувь өндөр дүнд орохгүй.
НӨАТ-ын сугалааг энэ сараас явуулахаа болино. Сугалаа тодорхой хугацаанд үүргээ гүйцэтгэсэн. НӨАТ-ын буцаан олголтыг хоёр хувь дээр ойрын жилүүдэд барина гэсэн бодлоготой байна” гэсэн байна.
3 сэтгэгдэлтэй
bi
2022-04-21 10:58 at 10:58
2%a barina gj bgo bol duglaagaa yavuul
Зочин
2022-04-21 20:17 at 20:17
10н хувиа авмаар бнаа
Zochin
2022-04-22 12:07 at 12:07
2% -ia nem