Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл дуусахад дөрөв хоног үлдлээ

2022-04-21 09:341min0
ЭЕШ
2022 оны Элсэлтийн Ерөнхий Шалгалт/ЭЕШ/-ын бүртгэл дөрөвдүгээр сарын 25-нд дуусна.

Элсэлтийн ерөнхий шалгалтад бүртгүүлж амжаагүй бол https://eyesh.eec.mn/ цахим хуудсаар дамжуулан бүртгүүлээрэй. Бүртгэлийн дугаар, нууц үгээ авсан хэдий ч шалгалт өгөх хичээлээ сонгоогүй тохиолдолд бүртгэлийн хугацаанд хичээл сонголтоо хийж, төлбөр төлснөөр таны бүртгэл баталгаажих юм.
Бүртгэл хаагдсан тохиолдолд нэмэлт бүртгэл хийхгүй, хичээл нэмэхгүй.

ЭЕШ-тай холбоотой зөвлөгөө мэдээлэл, жишиг даалгавар, теле хичээл, элсэгчийн сонин, хариултын хуудас зэрэг мэдээ мэдээллийг БҮТ-ийн цахим зөвлөх help.eec.mn хуудаснаас аваарай.
 Эх сурвалж: БҮТ

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй