Төрийн үйлчилгээний автомашинуудыг торгууль төсвөөс гардаг учраас замын хөдөлгөөний дүрэм журам биелүүлдэггүй болох нь шилэн дансны баримтаас тодорхой харагдаж байна.
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын харьяа Засгийн газрын авто баазаас Замын хөдөлгөөний удирдах төвийн данс руу 2021 оны есдүгээр сард “ТОРГУУЛИЙН ТӨЛБӨР” гэсэн утгатай 33.108.100 төгрөгийн шилжүүлэг хийгдсэнийг уншигч та бүхэн дараах зургаас харж болно.
Торгуулийг төсвөөс өгдөг гэхээр энэ мөнгө татвар төлөгч бидний халааснаас гарч байгаа гэсэн үг. Хуулийн хэрэгжилт хангах үүргийг хүлээдэг Засгийн газрын харъяа газар ийнхүү хууль дүрэм зөрчөөд байх юм бол бусад нь хуулиа дагаж мөрдөх үү.