өс.jpg

2021-01-07 07:59
Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 1 дүгээр сарын 6-нд энгийн арилжаагаар 27 ХК-ийн 35,767,626.96 төгрөгийн үнийн дүнтэй 283.804 хувьцаа арилжив. Үүнээс 13 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 14 ХК-ийн хувьцааны ханш буурсан үзүүлэлттэй байв. Энэ өдөр “Тандэм инвэст” (VIK+14.15%) болон “Монгол шуудан” (MNP+3.93%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Хай би ойл” (HBO-8.33%) болон “Хөх ган” ХК (HGN-2.18%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв. “Үндэсний хувьчлалын сан” хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сан (ХОС)-гийн 20.242  нэгж эрхийг […]

covid19.jpg

2021-01-06 16:55
Дэлхийн банкнаас 2021 оны дэлхийн эдийн засгийн төлөв байдлыг танилцууллаа. COVID-19 цар тахлын эсрэг эхний шатны вакцинжуулалт энэ жилийн турш өргөн хүрээнд хийгдсэн нөхцөлд дэлхийн эдийн засаг 2021 онд 4 хувиар тэлэх боломжтой гэж төсөөлжээ. Гэвч бодлого тодорхойлогчид цар тахлыг хумих, хөрөнгө оруулалтыг эрчимжүүлэх дорвитой реформуудаас эдийн засгийн сэргэлт ихээхэн хамаарна хэмээн 2021 оны нэгдүгээр […]

frozen-fruits-vegetables-and-meat.jpg

2021-01-06 14:17
Гаалийн ерөнхий газраас ирүүлсэн мэдээгээр, өнгөрсөн оны 12 дугаар сарын 28-наас энэ сарын 3-ныг хүртэлх долоо хоногийн хугацаанд улсын нийт импорт 84.9 сая ам долларт хүрчээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулбал 13.1 сая ам доллароор буюу 18.3 хувиар ахисан үзүүлэлт юм. Импортод эзлэх гол нэрийн барааг өмнөх оны мөн үеийнхтэй  харьцуулахад, хүнсний бүтээгдэхүүний импорт 1.8 сая ам.доллар буюу […]

c0d27d9f3140544cd0e92c69a512f37b_x3.jpg

2021-01-06 11:30
Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Д.Даваа 2021 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр Олон улсын хөрөнгө оруулалтын банк (ОУХОБ)-ны Москва хот дахь төв байранд зочилж, тус банкны Ерөнхий хорооны дарга Н.Н.Косов-той уулзав. Уулзалтын үеэр ОУХОБ-ны Ерөнхий хорооны дарга Н.Н.Косов тус банкны үндсэн үйл ажиллагаа, Монгол Улсад хэрэгжүүлж буй санхүүгийн үйлчилгээ, олгосон зээлийн талаар товч […]

IMG_9900.jpg

2021-01-05 14:40
Хүн амын орлогын албан татварын тухай хуулийн дагуу татварын хөнгөлөлтөд хамрагдах хүсэлтэй иргэд бичиг баримтаа E-Mongolia цахим үйлчилгээний нэгдсэн системээс бүрдүүлэхийг зөвлөж байна. Тухайлбал, иргэн та Иргэний үнэмлэх, Нийгмийн даатгалын лавлагаа, Төрсний гэрчилгээний хуулбараа E-Mongolia-с авах боломжтой. Материалыг 2021 оны 2 дугаар сарын 15-ны дотор www.etax.mta.mn сайтад цахимаар хүлээн авч байгаа юм байна.  ОЮУТНЫ СУРГАЛТЫН […]

real_1532599483-1.png

2021-01-05 09:02
2021 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр энгийн арилжаагаар 37 хувьцаат компанийн 187,120,529.44 төгрөгийн үнийн дүн бүхий 2,148,778 ширхэг хувьцаа арилжигдсанаас 14 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 18 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 5 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс “Арвижих” ХК (ARJ +15.00%) болон “Булган ундрага” ХК (BUN +15.00%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Хөх ган” ХК (HGN -14.78%) болон “Адуун чулуун” ХК (ADL -13.08%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа. “Үндэсний хувьчлалын сан” […]

Ugol-2017.jpg

2021-01-05 08:33
Улаанбаатар хот болон төвийн бүсийн аймгуудын эрчим хүчний хэрэгцээт нүүрсний 70 хувийг дангаараа хангах үүрэг хүлээн ажилладаг “Багануур” ХК-ийн уурхайчид 2021 онд 17.3 сая/м3 хөрс хуулж, дөрвөн сая тн нүүрс олборлон борлуулах төлөвлөгөө гаргаад байна. Багануур хувьцаат компанийн 1200 уурхайчин өмнөх онд мөн дөрвөн сая тонн нүүрс олборлон, борлуулах төлөвлөгөө гаргаж, дөрвөн сая 50 мянган […]

download-1024x681.jpg

2021-01-04 16:51
Британи улс Европын холбооноос өрх тусгаарлагдсан энэ үед тус улсын Ерөнхий сайд Борис Жонсоны эцэг Францын иргэншил хүссэн өргөдөл өгчээ. “Ээж маань Францад төрсөн. Эмээ минь жинхэнэ франц эмэгтэй байсан. Өвөө маань ч ялгаагүй. Тиймээс надад ийм эрх хүсэх хууль ёсны үндэслэл бий” хэмээн Стэнли Жонсон мэдэгджээ. Борис Жонсоны 80 настай эцэг Европын парламентын гишүүн […]

govyadina_optom-730x500.jpg

2021-01-04 15:42
Нийслэл хотын хүн амын хаврын хэрэгцээнд зориулж нийтдээ 12.5 мянган тонн мах бэлтгэнэ. Энэ хэмжээний махыг бэлтгэхээр 16 ААН ХХААХҮЯ-тай гэрээ хийгээд байна. ААН-үүдийн мах бэлтгэлийн явц өнөөдрийн байдлаар 70 хувьтай байгаа аж. Тодруулбал, нийт бэлтгэх махны 70 хувийг агуулахад аваад байна. 4-5 ААН 100 хувь бүрэн бэлтгээд байна. Гэхдээ энэ жил “Ковид-19” цар тахалтай […]

349676946DA9-1.jpg

2021-01-04 12:15
“Багануур” хувьцаат компанийн нүүрсний нийлүүлэлт 8,9 хувиар өсчээ. Учир нь цахилгаан, дулааны төлбөрийг төр хариуцах шийдвэр гарснаар цахилгаан станцууд өмнө нь тус уурхайгаас 450 мянган тн нүүрс энэ сард авахаар захиалснаа 490 мянган тн болгожээ. Засгийн газрын зуучилснаар Багануурын уурхай Япон Улсын арилжааны банкнаас хөнгөлөлттэй зээл авч, “Комацу” брэндийн 12 шинэ тоног төхөөрөмж тухайлбал, нэг экскаватор, 9 авто самосвал, нэг гинжит бульдозер, засвар үйлчилгээний […]