“Багануур” хувьцаат компанийн нүүрсний нийлүүлэлт 8,9 хувиар өсчээ. Учир нь цахилгаан, дулааны төлбөрийг төр хариуцах шийдвэр гарснаар цахилгаан станцууд өмнө нь тус уурхайгаас 450 мянган тн нүүрс энэ сард авахаар захиалснаа 490 мянган тн болгожээ.
Засгийн газрын зуучилснаар Багануурын уурхай Япон Улсын арилжааны банкнаас хөнгөлөлттэй зээл авч, “Комацу” брэндийн 12 шинэ тоног төхөөрөмж тухайлбал, нэг экскаватор, 9 авто самосвал, нэг гинжит бульдозер, засвар үйлчилгээний нэг машинаа энэ сард ашиглах тул нэмэлт захиалгыг цагт нь нийлүүлэх боломжтой аж.
“Багануур” хувьцаат компани Монгол Улсын эрчим хүчний нүүрсний 60 хувийг хангаж, жилд 4.0 сая тн нүүрс олборлох хүчин чадалтай. Улаанбаатар, Сэлэнгэ, Дархан, Төв аймаг, Сэлэнгэ, Хэнтий, Төв аймгийн сумд, Налайх, Багахангай, Багануур зэрэг алслагдсан дүүрэгт нүүрсээ нийлүүлдэг.
“Багануур” хувьцаат компани