Залуу нас, урт наслалтын цорын ганц жор гэж байдаггүй, урт настнууд бүгд л өөр өөрийн гэсэн нууцтай ч 5-хан зөв зуршлыг олон жилийн турш дагаснаар наслалтаа 10 жилээр нэмэгдүүлэх боломжтой гэнэ.
Харвардын их сургуулийн судлаачид эдгээр 5 зуршлыг бүгд сайн мэддэг гэжээ.
The Harvard Gazette хэвлэлд гарсан энэ мэдээллээр архи, согтууруулах ундаанаас татгалзах, никотиноос татналзах, бүгдийн мэддэг зөв хооллолт, багахан хэмжээний биеийн ачаалал, мөн биеийн жингээ хэвийн байлгаснаар урт наслах боломжтой гэжээ.
Эдгээр зуршил нас уртасгадаг гэдэг нь хоосон үг биш болохыг эрдэмтэд 28 жилийн турш үргэлжилсэн томоохон судалгаагаараа баталсан байна. Судалгаанд 111 мянган хүн оролцсон бөгөөд эмэгтэйчүүд 28 жилийн турш дээрх зөв зуршлыг дагаснаар 34 жилийн турш чихрийн шижин, хорт хавдар, зүрх судасны эмгэг зэрэг өвчингүйгээр амьдарч чадаж байлаа. Харин эрчүүдийн хувьд 31 жил ийм байдалтайгаар амьдарч чадаж байгаа нь батлагджээ.