Нэгдүгээр сарын 3-ны 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш сүүлийн 24 цагт ХӨСҮТ-ийн гурван, ЗӨСҮТ, ЗӨСҮТ –ийн хоёр авто лабораторид, Дархан, Сэлэнгэ аймгийн вирус судлалын лабораторид 13621 шинжилгээ хийлээ. Ингээд 23 тохиолдол шинээр бүртгэгдлээ.
–Улаанбаатар 21 хүнээс шинэ тохиолд илэрсэн байна. Үүнийг задалбал:
- 2020 оны арванхоёрдугаар сарын 20-нд Токио-Улаанбаатарын онгоцоор ирсэн хоёр хүний гурав дахь давтан шинжилгээнд коронавирус илэрлээ.
- Цэргийн төв эмнэлгийн хоёр эмч, ажилтнаас коронавирус илэрлээ.
- Үлдсэн 19 нь Улаанбаатар хотод гарсан голомтын хавтлуудаас илэрлээ. Тодруулбал ХСҮТ-ийн батлагдсан тохиолдлын гэр бүл хүмүүс, Мөнххада компанийн ажилтнуудаас батлагдсан тохиолдлын гэр бүлийнхэн, Баянзүрх дүүргийн эмнэлэгтэй холбоотой гэр бүлийн хавьтлуудаас коронавирус илэрсэн байна.
Мөн дүүргээр нь задалбал:
- Баянзүрх дүүрэг шинээр 10 нийт 274
- Баянгол дүүрэг шинээр 4 нийт 56
- Сүхбаатар дүүрэг шинээр 3 нийт 33
- Сонгиохайрхан дүүрэгт шинээр 3 нийт 38
- Хан-уул дүүрэгт шинээр 2 нийт 40
- Чингэлтэй дүүрэгт шинээр 0 нийт 24
- Налайх дүүрэгт шинээр 0 нийт 2
- Багануур дүүрэгт шинээр 0 нийт 1
- Багахангай дүүрэгт шинээр 0 нийт 0 байна.
Л.Баяр